ДЭМБ: “Монгол Улсын 3,4 сая хүн амын 30 гаруй хувь нь мал аж ахуйгаа түшиглэн уламжлалт нүүдлийн амьдралаар амьдардаг хэдий ч уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй орны нэг юм. Агаарын температур нэмэгдэж, ойр ойрхон зуд зэрэг байгалийн үзэгдэл буюу халуун зуныг дагаад хахир өвөл болж мал ихээр хоргоддог нь малчид гэр бүл, үр хүүхдүүдээ нүүлгэн шилжүүлэх, төв суурин бараадах явдлыг хурдасгаж байна.
Манай улсад уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ажил эрхлэлт зэргээс үүдэж хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар Дэлхийн Хүүхдийг Ивээх сангаас мэдээлжээ.
Зуд арван жилд нэг удаа болдог байсан бол сүүлийн гурван жил дараалан тохиолдож байгаа бөгөөд сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын температур 2.25 хэмээр нэмэгдсэн нь дэлхийн дунджаас 2.5 дахин их байгаа аж.
Малаа алдсан олон малчид Улаанбаатар хот руу нүүдэллэн, хотын захад гэрт амьдарч, өвлийн хүйтний эрч -40 хэмд мод, нүүрс түлж амьдардаг.
ДЭМБ-ын мэдээллэж байгаагаар Улаанбаатар хотын агаарын бохирдлын түвшин дэлхийн хэмжээнд тогтоосон стандартаас 27 дахин их байгаа нь хүүхдүүдийн эрүүл мэндэд маш их нөлөөлж, дэлхийн хамгийн бохирдолтой нийслэлүүдийн нэг болж байна. Хот руу чиглэсэн энэхүү шилжилт нь залуу үеийнхэнд шинэ сорилтуудыг бий болгож, цэцэрлэг, сургуулийн эрэлт хэрэгцээ хангалтаас давж, хүүхдүүдэд илүү сайн ирээдүйг бий болгоход анхаарах хэрэгтэй байна.
“Монголын хүүхдүүд утааны бохирдол, уур амьсгалын хямралд хамгийн их өртөж байна. Монгол Улс дэлхийн дунджаас хавьгүй өндөр дулааралттай тулгарсан. Уур амьсгалын хэт халалт, ган гачиг, голын үер зэрэг цаг уурын нөлөөллөөс шалтгаалсан аюул нэмэгдэж, Монголын олон тооны хүүхдүүдийн амь насыг эрсдэлд оруулж, ирээдүйгээ өөр газар орноос хайхад хүргэх төлөвтэй байна” гэжээ.
| ДЭМБ-аас Монгол хүүхдүүдийн эрх зөрчигдөж, аюултай орчинд өсөж байна гэж мэдээлжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03