Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Энэ үеэр гадаадын хөрөнгө оруулагчдын гомдлыг шийдвэрлэх талаар авах зарим арга хэмжээний тухай сэтгүүлчийн асуултад дараах хариултыг өгөв.
Тэрбээр "Эдийн Засгийн Хөгжлийн Яамнаас гадаадын хөрөнгө оруулагчдын өргөдөл, мэдээллийг тогтмол авч байгаа. Үүнтэй холбоотой мэдээллийн талаар Засгийн газарт танилцуулж, тогтоол гаргахаар болсон.
Нэр бүхий хөрөнгө оруулалттай компаниудаас гаргасан гомдлыг хэлэлцэж тодорхой шийдвэр, чиглэлүүдийг холбогдох сайд нарт өгсөн. Энэ дотор хэд хэдэн асуудал бий.
Тухайлбал гадаад улсын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгийг манай харьяа бүртгэлийн байгууллага хуурамч мэдээлэлд засвар оруулсан байдлаар дээрэмдэж авсан гэх гомдол багтаж байгаа. Энэ асуудлыг ХЗДХЯ-наас Ажлын хэсэг гаргаж шалгаж байгаа.
Энэ дээрэмдэх ажиллагаанд хууль хяналтын байгууллагынхан оролцсон гэх гомдол, мэдээлэл дотор нь агуулагдаж байна.
Яагаад тодорхой компанийн асуудлаар хяналт, шалгалт хийх Ажлын хэсгийг Хууль зүйн сайд гаргаж байна вэ? гэх асуулт байгаа болов уу. Урьд нь хууль хяналтын байгууллага энэ асуудлыг шалгахгүй, гэмт хэрэг биш, зөрчилгүй гэж хэрэг үүсгэхээс татгалзсан шийдвэрүүд гаргаж байсан.
Урьдчилсан байдлаар үүнд яалт ч үгүй хүний хөрөнгийг дээрэмдсэн нөхцөл байдал тогтоогдоод байгаа. Ийм учраас шалгахаас өөр арга байхгүй" гэв.
| "Гадаадын хөрөнгө оруулалттай компанийг дээрэмдэх ажиллагаанд хууль хяналтынхан оролцсон байж болзошгүй асуудлыг шалгаж байгаа" |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03