УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар шатахуунтай холбоотойгоор дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Өвлийн түлш хоригтой хэвээрээ байна. Энэ хориг хязгаарлагдмал байдлаар манай улсад тавигдаж байгаа. ОХУ-ын томоохон компаниуд шатахуун экспортолж байна. Бусад жижиг компаниудад энэ нь боломжгүй байгаа юм.
Хоригоос хойш 21 хоногийн хугацаанд бид бүх нөөцөө шавхсан. Энэ бол дэлхийд тавьсан хориг. Тухайн нөхцөл байдлаас гарахын тулд бид дизель түлшийг БНХАУ-аас импортолж байгаа. АИ-92 шатахууны хувьд нөхцөл байдал харьцангуй сайжрах түвшинд байна. Гэхдээ асуудал байгаа" хэмээв.
Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сарын 1-23-ны хооронд хилээр орж ирсэн шатахууны мэдээллийг өгөв. Тэрбээр "Дизель түлш 95,300 тонн хилээр орж ирсэн. АИ-92 шатахууны хувьд 50,400 тонн байна. Монгол Улсын дизель түлшний сарын хэрэглээ хамгийн ихдээ 92,000 тонн байдаг. Харин АИ-92 шатахууны хувьд хамгийн ихдээ 53,000 тонн юм. Энэ бол нөөцийнх биш гаалийн мэдээ шүү" гэдгийг онцоллоо.
| Ж.Ганбаатар: Бид дизель түлшийг БНХАУ-аас импортолж байгаа |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00