Ардчилсан Нам (АН)-ын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр болов.
Энэ үеэр Хууль зүйн сайд асан, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин эрх баригчдын алдаатай шийдвэрийн талаар анхаарууллаа.
Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах нэрийн дор улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, богино хугацаанд сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг, гар хөл нь болдог шүүхийн тогтолцоотой болох шийдлийг Засгийн Газар гаргаж байгааг тэрбээр хэллээ.
Энэ тухай "Өчигдөр Засгийн Газраас гаргасан шийдвэртэй холбоотой мэдээлэл хийе.
Хууль зүйн сайд шүүхийн тогтолцоонд өөрчлөлт оруулах санаачилга гаргаж байсан. Тодруулбал Авлигатай Тэмцэх Газрын үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой авлигын дагнасан шүүх байгуулах талаарх санаачилгыг тэрбээр гаргажээ.
Монголд авлига хавтгайрсан, ужгирсан нь тодорхой. Өнөөдөр эрх мэдэлд байгаа хүмүүс сүргээрээ хулгай хийж байгаа ийм нөхцөлд авлигатай тэмцэх үйл ажиллагаанд чиглэсэн ямар ч санаачилгыг эсэргүүцэж, зогсоох сонирхол АН-д байхгүй.
Гэхдээ авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах, өөрсдийн авлигыг бүдгэрүүлэх оролдлого хийх нь огт шударга зүйл биш.
Засгийн газрын санаачилгын хамгийн аюултай нь бидний олон жил ярьж буй "хонгил" гэдэг зүйлийг маш богино, ахархан, хурдан хугацаанд үр дүнтэй ажиллуулах, шинэ супер хонгилын системийг санаачилж байна" гэдгийг хэллээ.
Мөн тэрбээр "Шууд хэлбэл улс төрийн захиалгаар хүссэн ПиАр-ынх нь үр дүнг гаргаж өгдөг шүүхийн тогтолцоотой болох шийдлийг Засгийн Газраас гаргаж байна.
Зимбабве, Афганистан, Малайз, Уганда зэрэг улс Авлигын дагнасан шүүхтэй. Тэдгээр улс орнууд Авлигын дагнасан шүүхтэй болсноор "авлига буурсан гэх үнэлгээ огт гараагүй" нь үр нөлөөний судалгаанаас харагдаж буй.
Харин эсрэгээрээ улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан, "богино хугацаанд сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг, гар хөл нь болдог шүүхийн тогтолцоотой болсон байна" гэх үнэлгээ гарсан байдаг.
Энэ улс оронд шүүхийн систем иргэний эрхийг хамгаалахад зориулагдсан байдаг болохоос биш хэн нэгэн эрх мэдэлтэн өөрөөсөө өөр үзэл бодолтой хүнийг үтэр түргэн там руу нь илгээх, дууг нь хаах хонгил байж болохгүй.
Авлигатай Тэмцэх Газрыг дээд шүүхэд төвлөрүүлэх замаар Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн том эрх мэдэлтэн болж хувирна.
Ерөнхийлөгчийн гарт дээд шүүх гэдэг алх бариулбал бүх улс төрийн эрх мэдэлтэн хадаас болж хувирна. Үзэл бодол нь зөрүүтэй хэн дуртай албан тушаалтнаа тэр алхаараа балбана гэсэн үг. Үе үеийн Ерөнхийлөгчийн зүгээс ийм далд санааг хөшигний ард гаргадаг байсан.
Энэ санаачилгыг өмнө нь болохгүй гэдэг дуу хоолойг Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам (ХЗДХЯ)-ны зүгээс дэвшүүлж, үүнд болгоомжтой хандах ёстой гэдэг санаачилга гаргадаг байсан.
Харамсалтай нь энэ удаа ХЗДХЯ-наас энэ санаачилгыг гаргалаа. Өөрөөр хэлбэл одоогийн Ерөнхийлөгчид маш хурдтай ажилладаг богинохон супер хонгил угсрах боломжийг бий болгож өгөх гэж байна. Энэ хил хязгаарыг өнөөдрийн эрх баригчид задалж байна. Үүнийг эргэж хараасай" хэмээв.
| Х.Тэмүүжин: Авлигатай тэмцэх дагнасан шүүх байгуулах нэрийн дор эрх баригчид шинэ супер "хонгил"-ын систем санаачилж байна |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03