“...Нүүрсний хулгайгаас эхлээд том хэргүүд юу болж байна вэ” гээд нийтээрээ л чих тавьж байна. Хууль хяналтын байгууллага энэ талаар албан ёсоор тайлагнаж эхлэх шиг боллоо. Ямартай ч АТГ-аас даваа гаригт мэдээлэл өгсөн байна. Энэ сайн хэрэг. АТГ 2023 оны эхний 11 сарын хугацаанд гэмт хэргийн талаарх 1477 гомдол мэдээлэлд мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 610-т нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэг нээжээ. Үүнээс 773 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 38 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн байна. Ерөнхийдөө тус газар хандсан гомдлын шийдвэрлэлт 96.3 хувьтай байна. Түүнчлэн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаа явуулж, шүүхэд шилжүүлсэн 270 хэргээс 141-ийг нь шүүх эцэслэн шийдвэрлэжээ. Мөн энэ хугацаанд гэмт хэргийн улмаас учирсан 194.8 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 11.2 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн байна.
Уг мэдээллийг өгсөн АТГ-ын ажилтан, комиссар Н.Тэмүүлэнгийн хэлснээс “...Нүүрсний гэх тодотголтой хэргийн 85 хувьтай шүүх рүү шилжсэн” гэдэг нь анхаарал татав. Тэрбээр “...Олон нийтэд ил болсон Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарт холбогдох хэрэг шүүх рүү шилжсэн. Өнөөдрийн байдлаар УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт дууссан. Хэргийн холбогдогч нарт хэргийн материалыг танилцуулах ажиллагаа явагдаж байна. УИХ-ын гишүүн Н.Наранбаатарт холбогдох хэрэг одоогоор мөрдөн шалгах ажиллагаанд байна” гэсэн юм. Мөн л нүүрсний хэрэг, бусад том хэргүүдтэй холбоотойгоор оргон зайлсан “шувуу”-нуудын талаар “...Хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд гадаад улс руу оргон зайлсан сэжигтэн, яллагчдагч 34 иргэн байсан. “Шувуу” ажиллагааны хүрээнд Унгар, Серби, Польш, Австрали, Филиппин, Турк улсаас тус бүр нэг нэг, Хятадаас хоёр, нийт 12 “шувуу”-г Монголд авчирсан. Үлдсэн 19 этгээдийг эрэн сурвалжилж оршин суугаа газрыг тогтоох, эрх зүйн харилцан туслалцаа хүсэн ажиллаж байна" гэлээ. Бас дуулиант “ногоон автбоус”-ны тухайд “...УИХ-ын гишүүн, сайд асан Ж.Сүхбаатарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татах саналыг мөрдөгчөөс прокурорт хүргүүлсэн. Түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн үндэслэлээр буруутгаж байна. Хотын дарга асан Д.Сумъяабазарыг яллагдагчаар татах санал гаргаагүй” гэлээ. АТГ-ын хувьд лав л өнгөрсөн оны сүүлчээс эхлээд “үйлчлүүлэгч” олонтой л өнжих шиг боллоо. Үнэхээр ч зарим хүний хэлдгээр авлигачдыг “хяргасан” гэхэд болно доо. Учир нь нүүрсний хулгай, “ногоон автобус” гээд нийгмийн анхаарал, нийтийн шахалттай олон том хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Дийлэнхийг нь, ер нь бараг бүгдийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт “өгсөн” байна. Тиймээс АТГ энэхүү мэдээллээрээ “...Авлигын бүх том хэргийн “чих”-ийг шүүхэд атгуулсан” гэсэн “мэдэгдэл”-ийг хийлээ.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 22. ЛХАГВА ГАРАГ. № 233 (7218)
| “...Авлигын бүх том хэргийн “чих”-ийг шүүхэд атгуулсан” гэж АТГ мэдэгдлээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31