УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр орон нутагт такси үйлчилгээний хураамжийг нэмэх болон цэгцлэх асуудлын талаар хэрхэн тусгасан талаар мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Хуулийн төслийн 29.1.4 дэх зүйлд зааснаар орон нутагт такси үйлчилгээний тэмдэгтийн хураамжид 5-10 сая төгрөг төлбөл үйлчилгээ тарж унана. Энэ ямар учиртай заалт вэ?
Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан "Сүүлийн үед хүн болгон зүүн болон баруун гарын хүрдтэй машинаар такси үйлчилгээ эрхэлдэг болоод байна. Энэ үйлчилгээтэй холбогдсон гэмт хэргийн тоо их болсон. Үүнийг цэглэхийн тулд бүртгэлтэй болгох юм. Жишээлбэл такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг томоохон ААН-д тендерийн журмаар өгөх эсвэл төр, хувийн хэвшлийн түншлэлээр, эсвэл томоохон компанид лизингээр өгч UB cab, Uber шиг эзэнтэй болгохгүй бол гарч байгаа гэмт хэрэгт ямар ч эзэн байхгүй.
Орон нутгаас Улаанбаатар хотод ирж такси үйлчилгээ эрхлэх явдал газар авсан. Хүчирхийлэл, дээрмийн гэмт хэрэг такситай холбоотой гарч байгаа учраас цэгцлэхээр уг заалтыг оруулсан" хэмээн хариуллаа.
Цагдаагийн байгууллагын мэдээллийн санд сүүлийн таван жилд 3,119 гэмт хэрэг бүртгэгдсэнээс Улаанбаатарт 2,940 нь гарчээ. Үүнээс 2,636 гэмт хэрэгт таксины жолооч холбогджээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Бүртгэл, хяналт, зохион байгуулалтыг тусгай хуулиар зохицуулж болох байх, хийх ёстой зөв. Орон нутагт такси үйлчилгээ эрхлээд олдог орлогоос нь давсан хураамж авахаар мянган чадалтай компани ороод хэрэггүй. Хөдөлгөөний эрчим, хүн ам ихтэй Дархан, Эрдэнэт, Улаанбаатарт такси үйлчилгээний хураамжийг нэмж болно.
Харин Говьсүмбэрт такси үйлчилгээ эрхлээд өндөр орлого олох уу? Иргэдэд үйлчилж байгаа үйлчилгээг хураамжийн асуудлаас болж устгаж байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг "Энэ удаагийн улсын тэмдэгтийн хураамж 5-10 сая төгрөгийг зөвшөөрөл олгохдоо нэг удаа авах юм, өдөр бүр авахгүй.
Нийтийн тээвэр, такси үйлчилгээг зохицуулалттай явуулах асуудал Засгийн газрын бодлогын түвшинд яригдаж байгаа учир энэ заалтыг оруулсан.
Такси үйлчилгээг дагасан олон гэмт хэрэг гарч байгаа. Үйлчлүүлэгч нь хохирохоос гадна таксинд явж байгаа хүн өөрөө амь насаа алдах, хүчиндүүлэх асуудал бий. Үүнийг зөв зохицуулалтад оруулах юм.
Такси үйлчилгээг UB cab шиг программ хангамж буюу иргэдийг нэгтгэсэн байдлаар зөв зохион байгуулах боломж бий" гэв.
| П.Сайнзориг: Такси үйлчилгээ эрхлэх хураамж 5-10 сая төгрөгийг зөвшөөрөл авахдаа нэг удаа төлнө |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31