Нийгмийн бодлогын байнгын хороогоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа "Амьгүй донорт олгох тэтгэмж урамшууллын тухай заалтуудыг энэ хуульд оруулж ирж байгаа нь дэмжих нэг шалтгаан болж байна.
Шүүх дээр задлангийн бэлтгэгдсэн эмч цөөхөн байна. Гэр бүлийнх нь зөвшөөрөлгүй задлан хийсэн маргаанууд ч гардаг. Энэ цаг үед цогцост заавал задлан хийхгүйгээр нас барсан шалтгааныг тодорхойлох боломж үүссэн. Өмнө нь шүүх шинжилгээний байгууллагад задлан хийхгүйгээр оношлох, тоног төхөөрөмж авч өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан боловч дэмжигдээгүй" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос заавал задлан хийхгүйгээр оношилдог тоног төхөөрөмжийг худалдаж авах эсэх мөн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорт олгох урамшууллын тэтгэмжийн тухай асуулаа.
Асуултын хариуд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг "Энэ жил Эрүүл мэндийг дэмжих санд хоёр тэрбум төгрөг хуваарилагдсан байгаа. Ирэх жил энэ хэмжээг тав дахин нэмэгдүүлж 10 тэрбум болгосон. Мөн сайдын багцаас гадаадад эмчилгээний зардал гэж 500 сая төгрөг олгодгийг ирэх жил хоёр дахин нэмэгдүүлж нэг тэрбум болгосон.
Ингээд 11 тэрбум төгрөгийн хүрээнд л гадаад эмчилгээ, технологи нэвтрүүлэх, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, оршуулгын тэтгэмж гэсэн дөрвөн чиглэлээр санг зохицуулна.
Үүнээс дийлэнх хөрөнгөө технологи нэвтрүүлэх зардал руугаа зарцуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Зөв хийж чадвал гадагшаагаа эмчилгээнд явах иргэдийн тоо буурна.
Задлан хийхгүйгээр оношилдог тоног төхөөрөмжийг судалж үзнэ. Гэхдээ эрүүгийн хэргийн хувьд шалтгаан нөхцөлийг нь тодорхойлоход үнэхээр чухал. Гэтэл иргэд бол тэр болгон зөвшөөрмөөргүй байна гэдэг. Үүнийг цэгцлэх шаардлага байна.
Амьгүй донорын тухайд нэлээд журамлах зүйлс байгаа" гэв.
| С.Чинзориг: Задлан хийхгүйгээр оношилдог тоног төхөөрөмжийг судалж үзнэ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03