Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болохуйц гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл (ҮАБЗ)-ийн ажлын албанаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-ын ахлах ажилтан В.Баасанхүү "Сүүлийн өдрүүдэд олон нийтийн цахим сүлжээнд үндэсний эв нэгдлийг бусниулах, зэвсэгт үймээн дэгдээхэд чиглэсэн илт худал мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа нийтэлж байна.
Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ТЕГ-аас дараах мэдээллийг прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүргэж байгаа юм.
Энэхүү мэдээллийг Монгол Улсын иргэн Б гэгч нь удаа дараа нийтэлсэн болохыг тагнуулын байгууллагаас тогтоон илрүүлж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах”, 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэж тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, прокурорын хяналтад шилжүүлээд байна" гэв.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл тараах” гэмт хэрэг нь 50,000-1,300,000 тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх, 1-3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл заасан байдаг.
Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлд заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэг нь 5-12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан байдаг.
Үргэлжлүүлэн "Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд хүн, хуулийн этгээдийн нэр хүндэд халдсан аливаа худал мэдээллийг цахим орчин болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэхгүй байх, албан ёсны эх сурвалжаас аваагүй мэдээлэлд итгэж, бусдад түгээн дэлгэрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Техник, технологи хөгжсөн өнөө цагт бусдын хаягаар мэдээлэх, хуурамч хаягаас нийтэд мэдээлэх зэрэг нь илрэх боломжтой болсон учраас “Би баригдахгүй, илрэхгүй” гэж хөнгөмсөг хандаж, энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг анхааруулъя" гэдгийг ТЕГ-ын ахлах ажилтан В.Баасанхүү хэллээ.
Энэ үеэр сэтгүүлчийн асуултад тэрбээр нэмж хариулт өгөв.
Сэтгүүлч: Хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлэл болон хувь хүний фэйсбүүк хаягаас оруулсан мэдээллийг ялгах нь зүйтэй болов уу?
В.Баасанхүү: Хувь хүн хувийн цахим хаягт нийтэлсэн мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл мэдээ болгож оруулж байгаа.
| "Чаагий Чагнаа, Энхбаяр П.Ж, Гилийн тамга гэх нэртэй фэйсбүүк хаягаас үндэсний эв нэгдлийг бусниулах худал мэдээлэл нийтэлсэн" |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31