Цэргийн алба хаагчид удаа дараа амь насаа алдах харамсалтай явдал гарах болсон. Тухайлбал Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн цэргийн алба хаагч амиа алдсан хэргийг цагдаагийн байгууллага| мөрдөн шалгаж байгаа.
Тэгвэл УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр дээрх асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Бид өөрсдийгөө өмгөөлж, иргэдэд хаалттай байх бодлого баримтлаагүй. Болсон процесс, үүнд авч байгаа арга хэмжээг нээлттэйгээр танилцуулж байгаа. Зэвсэгт хүчний хэмжээнд харилцааны зөрчил, гэмт хэргийн шинж чанартай зөрчил дутагдал байхгүй.
Нас барсан цэрэгтэй холбоотой эмнэлгийн болон хууль хяналтын байгууллагын дүгнэлт хэрхэн яаж гарахыг хэлж мэдэхгүй байна. Тухайн ангид алба хааж байсан, хугацаат цэргийн алба хаахаар очоод 20 орчим хонож байгаа алба хаагчдыг бүгдийг нь эрүүл мэндийн давтан шинжилгээнд хамруулсан. Зүрхний хэм алдалттай, ханиад, харшилтай, хатгаа авсан цэргийн алба хаагчид байсан. Таван цэргийн алба хаагчийг эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа. Эхнээсээ эмнэлгээс гарч байна.
Нас барсан цэргийн алба хаагчийн шалтгааныг бид одоогоор хэлж мэдэхгүй" хэмээв.
Түүнчлэн "Цэргийн албанд шинээр татагдаж буй залуучуудын хүмүүжил, сэтгэл зүй, бие бялдар, эрүүл мэндийн тал дээр анхаарах ёстой болсон. Цэргийн алба хаах гэж буй залуучуудын 30 гаруй хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар хасагдаж байна" гэдгийг хэллээ.
| Г.Сайханбаяр: Зэвсэгт хүчний хэмжээнд харилцааны дутагдал, гэмт хэргийн шинжтэй зөрчил байхгүй |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31