Ухаантныхаа үгийг ухаарч Улаанбаатар муж байгуулахсан
Монгол улсын нийслэл Улаанбаатар хот газар нутгийнхаа 0,003%-ийг эзлэх атлаа айл өрхийн 41,9%, хүн амын 48,9% төвлөрсөн, иргэд нь үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх болох газар өмчлөх, эзэмших, ашиглах, замаар өрхийн болон туслах аж ахуй эрхлэх ямарч боломжгүй нөхцөлд амьдарч байна. Иймээс зарим аж ахуйн нэгж Төв аймгийн нийслэлд ойролцоох сумдад газар эзэмшиж үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ байдлаас гарах гарцыг эрэлхийлж байгаа хэрэг.
Тэгвэл манай сод ухаантан Лодонгийн Түдэв гуай Төв аймгийн нутаг дэвсгэрийг нийслэл хоттой нэгтгэж Улаанбаатар муж байгуулах тухай ярьдаг байсан. Харамсалтай нь манай дээдэс түүний үгийг огт хайхарсангүй 30 гаруй жилийг үджээ.
Түүний жишээ авч ярьдаг байсан Москва муж Оросын Холбооны Улсын Холбооны субъектуудын нэг бөгөөд 45,9 мянган км² буюу манай нэг аймгийн нутаг дэвсгэртэй тэнцэх хэмжээний нутагтай. Москва орчмын тосгоны иргэд алим жимс, туслах аж ахуй эрхэлдэг. Тосгоноосоо хотын төврүүгээ “Электричек” гэж нэрлэгддэг цахилгаан галт тэргээр ажилдаа ирдэг байсныг манай үеийнхэн мэдэх юм. Түргэний голын жимсчдийн сууринг анх Москвагийн жимсчдийн тосгоны загвараар төлөвлөсөн боловч гудамж, дэд бүтэц төлөвлөсөн газруудаа бүгдийг нь хувааж хашаалаад хөл толгойгүй “Төөрдөг байшин” шиг болгосон билээ.
Улаанбаатарын 333,4 мянган өрх 0,07 га талбай өмчилж, 0,7 га талбай эзэмших буюу ашиглах замаар үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангая гэвэл Улаанбаатар муж байгуулахаас өөр гарц байхгүй. Тэгэхгүй бол дөрвөн уулын дундах алга дарам газар дээрээ босгосон чанаргүй бетонон ширэнгэндээ нэгэн газар хөдлөлтөөр дарагдах зам л үлдэж байна.
Бэсүд Дүгэржавын Энэбиш
| Улаанбаатар муж байгуулъя |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03