Төсөв өргөн барихтай зэрэгцээд босож ирсэн автобусны дуулиан сүүлийн үед мартагдах тал руугаа орлоо. Ингэж боломгүй юм. Уг нь Хотын шинэ дарга Х.Нямбаатар “ногоон автобус”-наас гадна, 2009 оноос хойш шууд гэрээгээр авсан бүх автобусны худалдан авалтыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. Олон л ноцтой асуудал илэрч байгаа бололтой.
Зөвхөн “ногоон автобус” дээр л гэхэд АТГ, ЭЦА-ны ажлын хэсэг 25 хүнийг яллагдагчаар татсан. Тэдний дөрөв нь гадаадын иргэн юм байна. Хамгийн гол нь үүнд 318 тэрбум төгрөг зарцуулагдсан. Ингэхдээ капитал гэгддэг засвар бүхий автобусыг хууль зөрчиж шууд гэрээгээр авсан байдаг.
Тодруулбал, 2023 оны төсөвт “...Нийслэлийн нийтийн тээврийн шинэчлэх”-д зориулж 318 тэрбум төгрөг суулгасан. Захиран зарцуулах эрх нь Түгжрэлийн сайдад байсан. Энэ эрх өнгөрсөн онд Нийслэл рүү шилжсэн. Ингээд НХАГ дээр “ногоон автобус”-ыг худалдаж авах ажлын хэсгийг байгуулсан. Тус ажлын хэсгийн шийдвэрээр Тендерийн хуулийн 3.4-ийг барьж шууд гэрээгээр худалдан авалтыг зохион байгуулсан гэдэг. Яригдаж буй түүх нь энэ.
Тэгвэл энэхүү шууд гэрээний “шийдэл” тендерийн эрх нийслэл рүү шилжихээс өмнө гарчээ. Өөрөөр хэлбэл, “ногоон автобус”-ны тендерийг нийслэл рүү шилжүүлэхээс өмнө “Тэнүүн-Огоо” автобусны худалдан авалтыг шууд гэрээгээр хийх тохироог хийчихжээ.
Одоо хоригдож байгаа, уг шууд гэрээг зохион байгуулсан албан тушаалтнууд, тус компанийн удирдлагуудтай өмнө нь уулзсан байгаа юм. Гэхдээ тэд хэн нэг том даргын "чиглэл"-гүйгээр ийм том, тэгээд хууль зөрчсөн худалдан авалтыг хийхгүй нь тодорхой л доо.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| “Ногоон автобус”-ны тендерийг нийслэл рүү шилжүүлэхээс өмнө “Тэнүүн-Огоо”-гийн тохироог хийжээ |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03