Хугацаат цэргийн алба хаагч цэргийн ангидаа амь насаа алдсан харамсалтай явдлын талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдэд тайлбар өгөв.
Тэрбээр "Анги дээр болсон үйл явдалтай холбоотойгоор хугацаат цэргийн албанд үр хүүхдээ явуулсан ээж, аавуудаас бидэнд хандаж байгаа. Тэр бүрийг авч үзэн, уулзуулж байгаа. 326 дугаар ангидаа цагдаа, хууль хяналтын байгууллагууд хойшлуулшгүй арга хэмжээ авч, задлан шинжилгээ хийх, шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа.
Засгийн газар, Батлан Хамгаалах Яам болон Зэвсэгт Хүчний Жанжин Штаб нь ямар нэг зүйл нуух эсвэл өөрчлөх асуудал байхгүй, байгаа бүгдийг бодитоор нь хэлж байгаа.
Тухайн өдрийн өглөө дүүрэг, нийслэл гээд дөрвөн шатны цагдаагийн байгууллага, бүлэг, ажлын хэсэг очсон. Ар гэрийнхнийг нь мөн оруулсан. Цэргийн байран хэд хэдэн камер бий бөгөөд бичлэгүүд нь хадгалагдаж байгаа.
Бид албан ёсны шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтийг л хүлээж байна. Гадна талдаа бие эрхтэнд нь ямарваа нэг өөрчлөлт, гаднын нөлөө байгаагүй. Цэргийн албанд ирсэн алба хаагч цэргийн анги салбарт ямар шалтгаанаар нас барав гэдэг нь одоогоор тогтоогдоогүй байна. Туйлын харамсалтай явдал. Гүн эмгэнэл илэрхийлж, уучлалт хүсэж байгаа.
Цэргийн албанаас, анги байгууллагаас, цэргийн алба хаагчдаас харилцааны зөрчилтэй холбоотой гэмт хэргийн шинж чанартай зүйл байвал манай бүх шатны албан тушаалтан, би хүртэл хариуцлага хүлээхэд бэлэн.
Яг ямар шалтгаанаас вэ гэдгийг л тогтоох ёстой. Цэргийн ангид дэглэлт байхгүй. Цэргийн алба хаагчдын хооронд дэглэлт, зодоон цохион хийдэг, яргалдаг гэх зэргээр бичээд байсан. Ийм зүйл цэргийн анги салбар дээр байхгүй. Энэ бол гүтгэлэг. Ард түмний толгойг эргүүлсэн, зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар ба ард иргэдийг хооронд нь салган бутаргах гэсэн санаатай юм яваад байна гэж бодож байгаа" гэв.
Мөн сайд Г.Сайханбаяр оюутныг чөлөөлнө гэсэн хуулийн заалт байхгүйг дурдаад алба хаагчдын 21 хувь нь оюутан байгааг хэлсэн юм.
Батлан хамгаалахын салбарт урсгал зардлын 80 хувийг цалинд зарцуулдаг юм байна. Харин хөрөнгө оруулалтын чанартай буюу цэргийн ангийн болон хичээлийн байруудын шинэчлэлийг хийж чадахгүй байгаа гэв.
| Г.Сайханбаяр: Цэргийн албанд харилцааны зөрчлөөс үүдэлтэй гэмт хэргийн чанартай зүйл байвал хариуцлага хүлээхэд бэлэн |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31