ХЗДХ-ийн сайд батлан хамгаалах салбарт шалгалт хийх ажлын хэсэг байгуулах шийдвэр гарсныг өнөөдөр танилцуулсан. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Цэрэг татлагад өөрчлөлт оруулах уу, оюутныг хамруулж хохирч байна. Шалгалт хийхэд цэргүүд хатгаатай, ханиадтай гарч байна. Цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн асуудлыг төр өөрөө хариуцаж байгаа. Яаж өөрчлөх вэ, их сургуульд сурч байгаа оюутнуудыг цэрэг татлагаас чөлөөлж болохгүй юу?
-Энэ асуудлыг иж бүрнээр нь судална. Үндсэн хуульд зааснаар Монгол Улсын иргэн эх орноо хамгаалах, цэргийн алба хаах үндсэн үүрэгтэй. Үүргийг холбогдох хууль тогтоомжид ямар байдлаар зохицуулсныг судална. Тухайлбал цэрэг татлагаас эхлээд хүний эрх ямар байдлаар хязгаарлагдаж буйг Ажлын хэсэг хөндлөнгөөс шалгана.
-Задлан шинжилгээг ямар зөвшөөрлөөр хийдэг вэ?
-Хүний амины асуудал гэмт хэргийн шинжтэй эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд тусдаа хуулиар явагддаг. Мөрдөн шалгах ажиллагаанд Засгийн газар, Хууль зүйн сайд хөндлөнгөөс оролцож болохгүй.
Хүн амины хэрэг гэмт хэргийн сэжигтэй байвал мөрдөгч шинжээч өөрөө шийдвэр гаргаж, задлан шинжилгээ хийдэг. Монгол Улсад хүн амины санаатай гэмт хэрэг ахуйн нөхцөлд, гэр бүлийн хүрээнд үйлдэгддэг учраас задлан шинжилгээ хийхэд ар гэрийн зөвшөөрөл шаардагддаггүй онцлогтой.
-2019 оноос хойш 18 байлдагч учир шалтгаангүй нас барсан явдалд, он гарсаар зургаан цэрэг амиа алдахад хэн ч хариуцлага хүлээгээгүй байна?
- Хэн ч хариуцлага хүлээгээгүй гэж хэлж болохгүй байх. 2021 онд уг ангид болсон хүн амины хэрэгт холбогдох этгээд бусдыг санаатай алах гэмт хэрэгт ял шийтгэгдсэн. 8-15 жилийн ялтай зүйл анги, хамгийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн гэсэн мэдээлэл авсан.
-Цэргүүдийн эрүүл мэндийн асуудлыг тусгайлан яаж анхаарах вэ? Жишээ нь талийгаач уушгины хатгаатай гарсан байна гэх мэдээлэл байна?
-Шүүхийн шинжилгээний дүгнэлт гараагүй байгаа талаар мэдээлэл авсан. Шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй байхад ямар нэг урьдчилсан байр суурь илэрхийлэх боломжгүй. Хэн ч дүгнэх нь хориотой.
| Б.Энхбаяр: Хүн амины хэрэг санаатай байх сэжиг илэрвэл мөрдөгч өөрөө шийдвэр гаргаж, задлан шинжилгээ хийдэг |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03