АТГ болон бусад холбогдох байгууллагуудын мөрдөн шалгах үйл ажиллагаанд саад учруулах эрсдэлтэй гэх шалтгаанаар жил гаруй хугацаанд хойшлогдсон нүүрсний сонсголын тов гарсан.
Уг сонсголыг зохион байгуулах түр хорооны даргаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ажиллаж байгаа. Тэрээр нүүрсний сонсголыг хоёр удаа хийнэ гэдгээ олон нийтэд зарласан. Тодруулбал, Эхний сонсголыг ирэх ирэх сарын буюу арванхоёрдугаар сарын 4-8, хоёр дахь сонсголыг мөн тус сарын 8-22-ны өдрүүдэд хийхээр төлөвлөж байгаа аж.
Нүүрсний сонсгол болох гэж буйтай холбогдуулан манай сайтын редакци Нүүрсний бизнестэй УИХ-ын гишүүдийн мэдээллийг баримтаар дэлгэж байна. Мөнгө мөрөө үлдээдэг. Тэд Монголын баялагт хэрхэн гараа дүрж, халаасаа түнтийлгэснийг цувралаар хүргэнэ.
Энэ удаад бид Төрөөс төрсөн тэрбумтан Гаалийн Ш.Адьшаа дээр НҮҮРСНИЙ гэх цол, чимэг нэмж магадгүй байгаа УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн нүүрсний бизнесийн талаарх баримтыг бэлдлээ.
Түүний нүүрстэй холбогдсон он цагийг хөөвөл 2009 оноос эхлэлтэй. Гаальд хэлтсийн даргаар ажиллаж байхдаа дуулиант “Гаалийн хэрэг”-т холбогдож, хэсэг хугацаанд хоригдоод суллагдсан тухай нь энд нурших илүүц биз. Тэрээр Гаалиас гарсныхаа дараагаар өөрийнхөө нэр дээр “Алтанговь транс” ХХК-ийг, эхнэр Ядамсүрэнгийн Саранчимэгийнхээ нэр дээр “Ачит-ихт” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулжээ. Ингээд Ш.Адьшаа Гаальд байсныхаа хэргийг гаргаж, “Алтанговь транс” ХХК-ийнхаа нэр дээр Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Цагаан хад” суурьшлын бүсэд газар авч “Гаалийн хяналтын бүс” байгуулжээ. Улмаар 2011 онд “Эрдэнэс тавантолгой” ХК-тай гэрээлж, Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ буюу нүүрс ачиж, буулгах талбайн үйлчилгээ үзүүлсэн байгаа юм. Ингээд хожим нь 2012 онд “Алтанговь транс” ХХК-аа “Ажнай” Д.Бат-Эрдэнийн баруун гар, зүүн гар болох Ч.Жаргалсайхан, Ч.Буянжаргал гэх ах дүү хоёрт, “Ачит-Ихт” ХХК-аа ЕТГ-ын дарга асан П.Цагаанд худалдсан түүхтэй аж.
Дээрх компаниудын нэг бол "Ази групп" ХХК. “Ази групп” ХХК нь “Улаанбаатар, Сүхбаатар, 8-р хороо, бага тойруу, 30, 01 тоот” хаяг дээр бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ хаяг дээр “Шанд ложистик” ХХК, “Шинэ Ази ложистик” ХХК, “Нарийн тошин констракшн” ХХК, “Вивид идеа” ХХК, “Хан тээлийн сүлд транс” ХХК-иуд давхар бүртгэлтэй бий. Эдгээр компаниуд нүүрсний чиглэлийн компаниуд бөгөөд “Шанд ложистик” ХХК нь л гэхэд Дорноговь аймгийн Даланжаргалын сумын Олон овоо өртөөний VIII замд төмрийн хүдэр, нүүрс буулгаж, ачих талбайтай юм байна.
Харин холбоо хамаарлын тухайд, “Шинэ Ази ложистик” ХХК, “Шанд ложистик” ХХК-ийг эзэмшигч Болдхуягийн Энхсайхан нь УИХ-ын гишүүн Ш.Адьшаатай хамт “Монгол Хятадын соёл, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэг” болон “Ховд аймгийн хөгжлийн төлөө” санг хамтран удирдаж иржээ. Энэ утсыг цааш хөвөрдвөл УИХ-ын гишүүн, хайруулын тавган дээр суусан түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхантай ч холбогдоно. Энд түр үлдээе.
Дээрх мэдээллээс харахад Ш.Адьшаа хаана ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй "Ази групп" ХХК-иараа нүүрс тээврийн болон, нүүрс ачиж буулгах "Шанд ложистик", "Шинэ Ази ложистик", "Хан тээврийн сүлд транс" ХХК-иудыг халхавчисан байж болзошгүй хардлага байна.
Олон овоо өртөөний "Шанд ложистик" ХХК-ийн салбар замаас хэдий хэмжээний нүүрс ачигдсан бэ? гэдэг баримтыг одоо дэлгэе.
2020 онд буюу өнөөх дуулиантай нүүрсний хулгай ид цэцэглэж байсан он жилүүдэд тус терминалаас 3326 вагоноор 221 мянга 179 тн нүүрс Хятад руу гарсан бол 2021 онд 3350 вагоноор 236 мянга 785 тн нүүрс гарсан.
Харин 2022 онд 3600 вагоноор 238 мянга 680 тн, 2023 онд 1345 вагоноор 89 мянга 846 тн нүүрс урагшаа гарчээ.
Зөвхөн галт тэрэгний нэг цуваа 50 вагоноос 1 тэрбумын ашиг олдог гэвэл 2022 онд 3600 вагоноос тэд 72 тэрбум төгрөгийн ашиг олсон байж таарах нь. Бараг 1000 дахин их ашиг олдог ийм бизнес дэлхийд өөр хаана ч байхгүй.
Энэ их хэмжээний нүүрсний хэдэн тонн нь нүүрсний хулгай нүүрлэсэн Эрдэнэс Тавантолгойнх байв, ах дүү, анд нөхдөөрөө сүлбэлдсэн Ш.Адьшаагийн хамаарал бүхий этгээдүүд чухам хэдий хэмжээний ашиг өөрсөддөө унагав гэдэг тоог мөшгөвөл толгойд багтахгүй их тоо гарна.
Баримтыг цааш нь ухаж үзье.
Шунал улам дэврэв. Ш.Адьшаа яг энэ терминалынхаа хажууд 2022 оны 12 дугаар сарын 30-нд эхнэр Я.Саранчимэг болон өөрийн туслах Т.Доржпалам нарын нэр дээр байдаг Винсолд интернэшнл ХХК-ийн нэр дээр дахиад нүүрсний терминалын зориулалтаар дуудлага худалдаагаар 800 сая төгрөгөөр 50 га газар худалдан авсан байдаг.
"Винсолд интернэшнл" ХХК нь 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр түүний туслах Түмтийн Доржпаламын нэр дээр үүсгэн байгуулагдсан байдаг бөгөөд одоо уг компани нь түүний эхнэр Я.Саранчимэг, Т.Доржпалам нарын эзэмшилд байгаа бөгөөд эхнэр Я.Саранчимэг нь уг компанийн эцсийн өмчлөгчөөр бүртгэлтэй байна.
Ш.Адьшаагийн туслах Т.Доржпалам нь Алтай эко хүнс ХХК, Зэлмэ секьюрити ХХК, Шанд ложистик ХХК-иудад тус тус хувьцаа эзэмшдэг.
Эндээс харахад нүүрсний хулгайн талаар анх шүгэл үлээсэн хэмээн өөрийгөө өргөмжилдөг Ш.Адьшаа өөрөө хулгай хийчихээд “Хулгайч хулгайчийг бариарай” гэлээ гэдэг шиг жүжиг тоглож байгаа нь нотлогдож байна. Яг энэ сэжүүрээр АТГ, УЕП гээд хууль хяналтынхан лавхан орвол нүүрсний хулгайн нэг том акул ард нь гэмгүй царнйлан нуугдаж байж болзошгүй байна.
Гаалийн Ш.Адьшаагаас нүүрсний Ш.Адышаа |
2025-02-07 16:32:08
2025-02-07 14:15:48
2025-02-07 11:34:47
2025-02-07 17:56:10
2025-02-07 17:49:54
2025-02-07 17:26:20
2025-02-07 17:06:40
2025-02-07 16:58:27
2025-02-07 16:52:16
2025-02-07 16:32:08
2025-02-07 16:09:52
2025-02-07 16:08:42
2025-02-07 15:51:18
2025-02-07 15:29:22
2025-02-07 14:54:50
2025-02-07 14:47:55
2025-02-07 14:15:48
2025-02-07 13:44:01
2025-02-07 13:17:54
2025-02-07 12:59:44
2025-02-07 11:34:47
2025-02-07 11:32:12
2025-02-07 11:14:47
2025-02-07 10:37:01
2025-02-07 10:17:57
2025-02-07 10:14:48
2025-02-07 09:49:31
2025-02-07 09:37:17
2025-02-07 09:12:59