Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 155 дугаар захирамжаарбайгуулагдсан Ажлын хэсгийн анхдугаар хуралдааныг энэ оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулав.
Ажлын хэсэг нь Монгол Улсын Засгийн газраас хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, авч байгаа арга хэмжээг сурталчлан таниулах, олон улсын байгууллага болон гадаад улсаас гаргасан зөвлөмж, саналын мөрөөр шуурхай ажиллах үүрэгтэй юм.
Энэхүү Ажлын хэсгийн ахлагч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хангах, олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны төвд байгааг тэмдэглээд, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, гэрээний хороод, тусгай илтгэгчээс өгч буй зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар санал солилцов.
Ажлын хэсгийн хуралдааны үеэр монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9 жилийн зөрүүтэй, дунджаар 450 орчим хүн амиа хорлодог бөгөөд тэдгээрийн 85 хувь нь эрэгтэйчүүд, 2022 оны статистик мэдээгээр их, дээд сургуульд сурч буй нийт оюутан суралцагчдын 40 орчим хувийг эрэгтэй оюутнууд эзэлж байгаа, 2021 онд осолд өртсөн нийт тохиолдолын 61 хувь, зам тээврийн осолд өртсөн иргэдийн 66.8 хувь нь эрэгтэйчүүд байгаа зэрэг асуудал хөндөгдөв.
Гадаад харилцааны сайдаас эрэгтэйчүүдэд чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бодит үр дүн гаргах зайлшгүй шаардлагатайг онцлоод “Охид нь хөвгүүдийнхээ төлөө” буюу “She for He” санаачилгыг дэвшүүлэв. Энэхүү санаачилгын хүрээнд тэдэнд чиглэсэн бодлого, үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт ажил өрнүүлэхээр тогтлоо.
| Сайд Б.Батцэцэг “охид нь хөвгүүдийнхээ төлөө” санаачилга дэвшүүлэв |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03