Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өчигдөр нийслэлийн нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 700 гаруй хүнтэй зөвлөлдөх уулзалтыг хийсэн юм.
Энэ үеэр Хотын дарга замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлого, шийдвэрийг танилцуулсан бол Нийслэлийн бодлогын судалгаа, шинжилгээний төвөөс “Тээвэр логистикийн оновчтой шийдэл”-ийг танилцуулсан.
Тодруулбал хүнсний бараа бүтээгдэхүүний түгээлтийг шөнийн тээвэрт шилжүүлэх саналыг гаргасан бөгөөд иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд энэ нь эдийн засаг, зохион байгуулалтын хувьд хүндрэлтэй гэдгийг хэлж байлаа.

Хүнсний худалдаа эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл "Шөнийн түгээлтийг КОВИД-19-ийн үед хэрэгжүүлсэн. Тухайн үед тулгамдсан асуудал нь ажиллах хүчин байсан. Иймээс шөнийн түгээлтийг хийх боломжгүй, харин бүсчилсэн агуулах байгуулбал илүү зохистой. Мөн шөнийн цагаар бараа хүлээн авахад зөв зохистой хадгалалт алдагдаж, шөнөөр ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөн, ажиллах хүчний хомстолд орно. Түүнчлэн хүнс үйлдвэрлэгч дотоодын томоохон аж ахуйн нэгжүүдийг НӨАТ-аас чөлөөлснөөр жижиг, дунд бизнес эрхлэгчдэд ногдох татварын дарамт нэмэгдэж байна. Шөнийн түгээлт том сүлжээ дэлгүүрүүдэд боломжтой ч хувиараа бизнес эрхлэгч нарт хүндрэл учирна" гэдгийг хэлж байлаа.

Хотын дарга иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг сонсож, тэдний саналыг тусгасан шийдлийг эрэлхийлж буйгаа хэлсэн. Мөн энэ үеэр иргэд, аж ахуйн нэгжүүд авто замын хөдөлгөөний түгжрэл, зохион байгуулалт, газар олголт, хүнд сурталтай холбоотой саналаа хэлсэн бөгөөд Хотын дарга зөвхөн аль нэг аж ахуйн нэгжид таалагдах шийдвэр гаргахгүй, бодлогын судалгаанд үндэслэн, олонхын эрх ашгийг харгалзаж, тодорхой шийдвэр гаргаж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
| Хүнсний бүтээгдэхүүний түгээлтийг шөнө хийх хотын даргын саналыг хэрэгжүүлэхэд хүндрэлтэйг бизнес эрхлэгчид хэлэв |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31