Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах 164 мэргэжилтэн өнөөдөр тангаргаа өргөж, эрхээ гардан авлаа.
Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга, хорооны дэргэдэх Мэргэшлийн зөвлөлийн дарга Т.Цэрэнбадрал арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн зохицуулах хорооноос хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний тоог өсгөх, үнэт цаасны арилжаа, хөрвөх чадварыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэлийг нэмэгдүүлэхээр бодлого зохицуулалтын цогц арга хэмжээг үе шаттайгаар нь авч хэрэгжүүлсний үр дүнд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 10.2 их наяд төгрөгт хүрээд байна.

Зөвхөн өнгөрсөн гурван жилийн хугацаанд гэхэд 40 шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн зах зээл дээр гарч 1.6 их наяд төгрөгийн санхүүжилтийг бодит секторт үйл ажиллагаа явуулж байгаа манай аж ахуйн нэгжүүд нээлттэй зах зээлээс татсан байна. Мөн биржийн бус зах зээлийн эрх зүйн орчныг бүрдүүлж, 2021 оны есдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр 87 компани 1.7 их наяд төгрөгийн санхүүжилт татаад байна. Нийт дүнгээрээ 3.3 их наяд төгрөгийн санхүүжилтийг аж ахуйн нэгжүүд хөрөнгийн зах зээлээс татаж, зах зээлийн үнэлээ 3 дахин өссөн зэргээс хөрөнгийн зах зээл хэрхэн өөрчлөгдөж байгаа нь тодорхой харагдана.
Зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өсөж, иргэд, аж ахуйн нэгжүүдийн энэ зах зээлд итгэх итгэл, оролцоо ч нэмэгдэж байна. Гэхдээ хөрөнгийн зах зээл цэвэр итгэлцэл дээр тогтсон, мэргэжлийн ёс зүйг ихээхэн шаарддаг салбарын хувьд ажиллах мэргэжилтнүүд ч энэхүү хурдацтай хөгжилтэй зэрэгцэн хөгжиж, мэргэших нь зайлшгүй чухал. Хамгийн гол нь хөрөнгө оруулагч, харилцагчдынхаа хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зах зээлийг шударга, ил тод, нээлттэй болгох, цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд Та бүхэн мэргэжлийн ёс зүйгээ чанд баримтлан ажиллах нь чухал” гэдгийг онцолсон юм.

Энэ удаагийн үнэт цаасны зах зээлд ажил үйлчилгээ явуулах эрх олгох, аттестатчилах шалгалтад 164 иргэн тэнцсэнээс 28 иргэнд үнэт цаасны зах зээл дээр үнэт цаасны зуучлалын ажил, үйлчилгээ явуулах эрхийг, 93 иргэнд үнэт цаасны зах зээл дээр хөрөнгө оруулалтын ажил, үйлчилгээ явуулах эрхийг, 43 мэргэжилтний эрхийг аттестатчилахаар шийдвэрлэсэн.
Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээлийн зохицуулалттай салбаруудыг хөгжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, мэргэжлийн оролцогчдыг чадавхжуулж, мэргэшүүлэх зорилгоор Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоотой хамтран 2011 оноос эхлэн сургалтыг зохион байгуулж ирсэн. Өнгөрсөн хугацаанд 37 удаагийн эрх олгох, аттестатчилах шалгалтыг зохион байгуулж, нийт 3,876 мэргэжилтэнд хөрөнгийн зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгосон бөгөөд эрх нь хүчин төгөлдөр хэвээр байгаа 1,850 мэргэжилтэн ажил, үйлчилгээ явуулж байна.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо
| Үнэт цаасны зах зээлд мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах мэргэжилтнүүд тангаргаа өргөлөө |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03