Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдааны үеэр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт төсвийн төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хийлээ.
Тэрбээр хэлэхдээ "НИТХ-ын 2023 оны наймдугаар сарын 9-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, агаарын бохирдлыг бууруулах төсөл арга хэмжээг санхүүжүүлэхээр 429.1 тэрбум төгрөгийн үнэт цаасыг дотоодын зах зээлд арилжаалахаар төсвийн төсөлд тодотгол хийсэн.
Гэвч Улаанбаатар бондын анхдагч зах зээлийн арилжааг СЗХ-ноос түр хойшлуулсантай холбогдуулан урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурах, орон нутгийн төсөв алдагдалтай болох нөхцөл бий болсон тул "Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл"-ийг арваннэгдүгээр сарын 2-нд НИТХ-ын даргад өргөн барьсан гэдгийг танилцуулгын эхэнд онцлов.
Иймээс 429.1 тэрбум төгрөгөөр бууруулан тооцож, нийт эх үүсвэрийг 1,656.4 тэрбум төгрөг, нийт зарлагыг 1,277.9 тэрбум төгрөгөөр тооцон төсвийн тодотголын төсөвт тусгалаа.
Мөн нийслэлийн үнэт цаасны эх үүсвэрээр 2023 онд санхүүжүүлэх сургууль цэцэрлэгийн бодит гүйцэтгэл болон Улаанбаатар хотын инженер хангамжийн газруудад нэн шаардлагатай техник хэрэгслийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлагатай болсон.
Иймд Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөгийн хэмнэхээр тооцсон. Үүнд
Мөн нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2023 онд хэрэгжүүлэхээр хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний эхний арван сарын гүйцэтгэлд үндэслэн гэрээ байгуулагдаагүй хоёр төсөл арга хэмжээний санхүүжилт болох зургаан тэрбум төгрөг, бодит гүйцэтгэл дутуу төсөл арга хэмжээний санхүүжилт болох 9.2 тэрбум төгрөг буюу нийт 15.2 тэрбум төгрөгийн төсөл арга хэмжээний санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгахаар тооцов.
Санхүүжүүлэх шаардлагатай төсөл арга хэмжээний нийт төсөв 42.8 тэрбум төгрөг байна. Үүнд
НИТХ-ын төлөөлөгчид та бүхнийг Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцэн баталж өгөхийг хүсье" хэмээв.
| Х.Нямбаатар: Нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас ₮27.6 тэрбумыг хэмнэхээр тусгасан |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31