Ганц л жишээ дурдъя. Бараг жилийн өмнө дөө, энэ хэрэг илрээд удаагүй байхад хууль хяналтынхан “...Нүүрсний хулгайтай холбоотой хэргийг таван үндсэн чиглэлээр мөрдөн шалгаж байна” гэж мэдэгдэж байв. Түүнд нь “...Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал”, “...Нүүрстэй холбоотой гэрээний асуудлууд”, “...Уртын болон богинын тээвэр, тээвэрлэгч компаниудын ард улс төрд нөлөө бүхий этгээдүүд байдаг гэх асуудал”, “...С зөвшөөрөл”, “...Төслийн санхүүжилттэй холбоотой асуудлууд” багтаж байгааг хэлж байлаа.
Эдгээрийн эхнийх нь болох “..Бүртгэлгүйгээр нэвтрүүлсэн, ухсан, олборлосон гэх асуудал” гаалийн байгууллагатай холбогддог. Байгууллага ч гэж дээ, тэнд ажилладаг нэр бүхий хүмүүстэй холбоотой юм. ГЕГ-ын дэд дарга Д.Энхтайван бас л жил шахмын өмнө “...Их хэмжээний нүүрс алдагдаад байхад гаалийн байгууллага мэдэхгүй биш, бүртгэлийн үйл ажиллагаа доголдсон. Гаалийн мэдүүлэггүйгээр экспорт гарсан байна. Бүртгэл дутуугаас хил хооронд мэдээлэл солилцох бүртгэлгүйгээр гарсан. Үүнийг шалгаж, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцно, шүүх шийднэ. 2010-2011 оны хооронд 3758 тээврийн хэрэгслээр 379 мянган тонн нүүрсийг гаалийг бүрдүүлэлт хийлгүй улсын хилээр гаргасан байж болзошгүй хэргийг хуулийн байгууллагад шилжүүлсэн.
2013-2017 онд нүүрс тээвэрлэгч 86 аж ахуйн нэгжийн 2527 тээврийн хэрэгсэл улсын хилээр гарсан бүртгэлтэй. Тавантолгой ХК экспортын бүрдүүлэлт хийж гаргасан нүүрсний тоо хэмжээ тус компанитай нүүрс худалдах гэрээ байгуулсан 21 аж ахуйн нэгж гэрээнд заасан тоо хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон. 12 аж ахуйн нэгж эх үүсвэр тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсныг ЦЕГ руу шилжүүлсэн” гэж мэдэгдэж байв.
Наад зах нь “...Нүүрсэн мөргөцгийн хулгай” гээд л бид улиг болтол сонссон доо. Гаалийн дээрх асуудалтай холбоотойгоор баахан байцаагчийг хэрэгт татчихсан байгаа юм. Эх сурвалжийн мэдээллээр нөгөөдүүл нь хаана, яаж хууль зөрчсөнөө мэддэггүй. Гэтэл тухайн үед Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга байсан зарим нөхөр ГЕГ-т дэвшээд ажиллаж байх юм. Тухайлбал, хоёр тусдаа байсан газрыг нийлүүлээд Хяналт, бүрдүүлэлтийн газар болгоод даргаар нь суучихсан Б.Даваасүрэн байна. Энэ нөхөр бол УИХ дээр яригдсан, хууль хяналтынхан ярьдаг, Д.Энхтайван даргынх нь хэлсэн бүртгэлгүй нүүрс гарсан хугацаанд Гашуунсухайт дахь Гаалийн газрын даргаар ажиллаж байсан. “...Энэ хэрэгт татагдсан жирийн байцаагч нар нь хэрэг явдлыг хамгийн сайн мэдэх Б.Даваасүрэн нарыг яадаг ч үгүй, дэвшүүлээд байдагт гайхдаг” гэсэн мэдээлэл бий. Тэр утгаараа сэжиглэгдэх ёстой хүн мөн байгаа биз. Түүнээс гадна өөр хүмүүс ч гаальд том албан тушаал хашаад байж байна. Гэтэл тэд гаалийн гол газруудыг хариуцаад гавьяа байгуулаад байна уу гэвэл үгүй юм. Гаалийн байгууллага нь Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулиар улсын төсөвт орлого төвлөрүүлэх үүрэг хүлээдэг. Энэ жил, 2023 онд тэр үүргээ биелүүлж чадахгүй байх магадлалтай болчихсон.
Уг нь гаалийнхан 5.37 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх ёстой. Гэвч 70 хувьд нь хүрэх үү, үгүй юу гэдэг эргэлзээтэй болоод байгаа юм. Сар гаруйн өмнө хийгдсэн халаа сэлгээ нь үр дүнд хүрээд төсвийн орлогоо давуулаад биелүүлчихийг бас үгүйсгэхгүй. Тэгж чадвал сайн л байна.
Ер нь бол зөвхөн гааль ч гэлтгүй, өөр байгууллагад ч нүүрсний хулгайд сэжиглэх ёстой хүмүүс том том алба хашаад байж л байна. АТҮТ-ийн дарга Б.Гүрсоронзон гэж бас нэг “хөдөлдөггүй” нөхөр бий. Алба хаагчид нь С зөвшөөрлийн хэргээр ял сонсоод бараг дуусчихав уу л гэмээр дуулддаг. Өөрөө бас л бөөн “холио”-ны эзэн сонсогдоод байдаг. Энэ мэтээр “сэжигтэн”-үүд нь сэвхийтэл дэвшээд байдаг шударга ёс гэж байх уу. Ийм байтал “...Монголын төр авлигачидтайгаа тэмцэж байна” гээд байх нь зүгээр нэг тунхаг болж хоцорно.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| “Сэжигтэн”-үүд сэвхийтэл дэвшдэг Монголын гааль |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31