Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр энэ сарын 6-нд Шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын Тусгай илтгэгч Маргарет Саттертуэйтийг хүлээн авч уулзав.
Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтэц, механизмын үйл ажиллагааг бүх талаар дэмжиж, хамтран ажиллахыг эрмэлздэгээ тэмдэглэж, Тусгай илтгэгчийг манай улсад байх хугацаандаа холбогдох байгууллагуудтай уулзаж, бодит мэдээлэл авах бололцоо бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
Хатагтай Маргарет Саттертуэйт айлчлалын хүсэлтийг хүлээн авч, айлчлалыг зохион байгуулж буйд талархан Монгол Улсыг НҮБ-ын тусгай бүтэц, механизмтай нээлттэй хамтран ажиллаж буйг сайшааж, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Монгол Улс тууштай арга хэмжээ авч хэрэгжүүлж буй цаг үед айлчилж буй нь чухал ач холбогдолтой гэдгийг онцлов.
Тусгай илтгэгч нь Монгол Улсаас 2004 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай бүтцэд хүргүүлсэн нээлттэй урилгын дагуу айлчилж байгаа бөгөөд Улаанбаатар хотноо 2023 оны 11 дүгээр сарын 06-15-ны өдрүүдэд ажиллаж, холбогдох байгууллагатай уулзалтууд хийх аж.
| ГХЯ-ы ТНБДарга шүүгч, өмгөөлөгчдийн хараат бус байдлын асуудал хариуцсан НҮБ-ын Тусгай илтгэгчийг хүлээн авч уулзав |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03