Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.11.06) Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюкитай бүрэн эрхийн хугацаа дуусаж, эх орондоо буцаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад томилогдон ажиллах хугацаандаа хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлэв.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ой 2022 онд тохиож, “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгон зарласан бөгөөд ойн хүрээнд хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран 200 гаруй арга хэмжээг амжилттай зохион байгуулсан. Элчин сайд Х.Кобаяшиг Монгол Улсад ажиллах хугацаанд цар тахлын хүнд бэрх цаг үе таарсан ч хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж, төрийн дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд болсон. Өдгөө хоёр улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа Улсын Их Хурлын дарга онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл гүнзгийрч, иргэд хоорондын харилцаа ойр дотно болсныг тодотгосон юм. Япон Улс нь Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлж, нийтлэг үнэт зүйлс бүхий “гуравдагч хөрш” Япон Улстай “хүн төвтэй” харилцаа, хамтын ажиллагааг бүхий л талаар өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа нотлов. Түүнчлэн “Ковид-19” цар тахлын хүнд хэцүү цаг үед Япон Улсын төр засаг, ард түмэн бүхий л талаар тусалж, дэмжсэнээр Монгол Улс аливаа сорилт бэрхшээлийг төвөггүй даван гарсныг Монголчууд үргэлж санах болно гэдгийг цохон тэмдэглэсэн юм.
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки цаг зав гарган уулзаж буйд Улсын Их Хурлын даргад талархал илэрхийлээд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа бүхий л цаг үед эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа хэлэв.
Элчин сайд Х.Кобаяши хэлсэн үгэндээ, “Монгол Улсад нийт 11 жил ажиллаж, амьдарсан байна. Монгол Улс бол эх орны маань дараа орохуйц чухал улс болсон байна. Элчин сайдаар ажиллах хугацаанд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний айлчлалын давтамж тогтмолжиж, олон чухал түүхэн үйл явдал болсон. Тухайлбал, хоёр улсын харилцааны шинэ бэлгэдэл болох “Чингис хаан” олон улсын нисэх буудал ашиглалтад орсон. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед хоёр улсын парламент хоорондын төдийгүй иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагаа өрнөж байсан. Улсын Их Хурлын даргын санаачилгаар “Япон лугаа хөгжье” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь хоёр улсын харилцааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой болсон” хэмээгээд Монгол Улсад ажиллах хугацаанд бүхий л талаар дэмжиж, хамтран ажилласан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлэв.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад Элчин сайд Х.Кобаяши түүхэн үүрэг гүйцэтгэсэн болохыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлээд цаашдын ажилд нь амжилт хүсэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
| УИХ-ын дарга Г.Занданшатар Элчин сайд Х.Кобаяшиг нутаг буцах болсонтой нь холбогдуулан хүлээн авч уулзлаа |
2026-05-25 16:24:28
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 16:24:28
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03