Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНСВУ-д хийж буй Төрийн айлчлал амжилттай үргэлжилж, хоёр улсын хамтын ажиллагааны агуулга, цар хүрээг тэлсэн бас нэгэн онцлох үйл явдал болж өрнөв.
Худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун тэргүүтэй ажлын хэсэг хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, Монгол Улсын Засгийн газрын уул уурхайн бус экспортын түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааг дэмжих, нэмэгдүүлэх бодлогын хүрээнд БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам (ХААХХЯ), Мал эмнэлгийн ерөнхий газартай хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд дараах тохиролцоонд эцэслэн хүрээд байна.
Үүнд:
1. Монгол Улсаас БНСВУ-ын зах зээлд хонь, ямааны мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
2. БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд тахианы мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”,
3. БНСВУ-аас Монгол Улсын зах зээлд өндөг, өндөгөн бүтээгдэхүүн нийлүүлэх “Мал эмнэлгийн олон улсын гэрчилгээ”-ний нөхцлийг тус тус эцэслэн тохиролцож, баталгаажуулав.
Ийнхүү 10 гаруй жил хүлээгдэж байсан дээрх ажлыг Монгол Улсын талаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, Монгол Улсын Малын ерөнхий эмч, доктор А.Нарантуяа, БНСВУ-ын талаас ХААХХЯ-ны харьяа Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга, БНСВУ-ын Малын ерөнхий эмч, доктор Нгуен Ван Лонг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дээрх гэрчилгээнүүдийг баталгаажуулж, гарын үсэг зурав.
| МАЛ ЭМНЭЛГИЙН ОЛОН УЛСЫН ГЭРЧИЛГЭЭНИЙ НӨХЦЛИЙГ ТОХИРОЛЦОЖ, БАТАЛГААЖУУЛАВ |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03