Т.Бадамжунай нарт холбогдох хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр өглөө 10 цагаас эхлэв. Хэлэлцүүлэгт яллагдагч нарын өмгөөлөгчидөөс нууцтай холбоотой асуудал ярих тул хаалттай явуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг прокурор дэмжиж, шүүх хүлээн авлаа.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна.
Шүүх хурлын эхэнд Т.Бадамжунайгийн өмгөөлөгч "Төрийн нууцтай холбоотой мэдээлэл яригдах учир шүүх хурлыг хаалттай явуулж өгөх" хүсэлт гаргасан юм.
Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэг /Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах/, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад /Мөнгө угаах/ тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.Бадамжунай, Э.Жаргалсайхан, Д.Баярсайхан, Д.Бямба-Очир нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан боловч яллагдагч Т.Бадамжунай “…эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлт, мөн түүний өмгөөлөгчөөс “…хүндэтгэн үзэх шалтгаантай шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул хойшлуулж өгнө үү…” гэх хүсэлтүүдийг холбогдох баримтуудын хамт тус тус шүүхэд ирүүлсэн. Шүүх тэдгээрээс гаргасан хүсэлт, холбогдох баримтуудыг хянан хэлэлцэж, хүсэлтүүдийг хангах үндэслэлтэй гэж үзэн, Урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг өнөөдрийн 10 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан удаатай.
| Т.Бадамжунайгийн шүүх хуралд "Төрийн нууцтай холбоотой мэдээлэл яригдана" гээд хаалттай явагдаж байна |
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
"Судалгаа авъя" гэж хаалгыг нь онгойлгуулаад утсыг нь авч зугтжээ
2026-01-30 17:39:24
Долоон настай эмэгтэй хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
2026-01-30 17:12:36
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
2026-01-30 16:47:58
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг
2026-01-30 15:41:47
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00