"Петрочайна Дачин Тамсаг" ХХК-ийн удирдлагуудтай БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзаж, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, зөрчлийг арилгуулах асуудлаар өнөөдөр ярилцжээ.
Энэ үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Би зөвхөн өөрийн сайд байх хугацаандаа хийсэн хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил болох байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, орчны хяналт шинжилгээнд тусгасны дагуу агаар, хөрс, ус, бохир усанд шинжилгээг бүрэн хийдэггүй, сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авдаггүй, байгаль орчныг хамгаалах үүргээ бүрэн хэрэгжүүлж, илэрсэн зөрчил дутагдлыг заасан хугацаанд арилгадаггүй дөрвөн асуудлыг асуумаар байна.
Үүнд:


"Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали "Хэрэв манай улсад ийм зөрчил гаргасан бол уг зөрчлийг арилгах хугацаатай үүрэг даалгавар өгнө.
Мөн хоёр талын хамтран ажиллах гэрээний дагуу арга хэмжээ авна. Зөрчлийг арилгуулах боломж олгохгүйгээр үйл ажиллагааг нь шууд зогсоохгүй болов уу" гэв.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ "Би танай улсыг тийм зөөлөн хуультай гэж бодохгүй байна. Танай компани манай улсын ерөнхий байцаагчийн гаргасан албан даалгаврыг үл маргахгүйгээр биелүүлэх шаардлагатай.
Би танд Монгол Улсын шүүхийн шийдвэр, улсын ерөнхий байцаагчийн албан даалгавар биелүүлэх нэг сарын хугацаа өгье. Арванхоёрдугаар сарын 1-ний өдөр "Хийж байна, боловсруулж байна" гэдэг албан бичиг хүлээн авахгүй. Би бодит байдлыг өөрийн биеэр очиж үзнэ.
Байгаль орчинд сөргөөр нөлөөлж буй бүх зөрчлийг арилга. Танай компани Монгол Улсад 18 жил үйл ажиллагаа явуулсан. Би танд нэг сарын хугацаа өгч байгаа хэдий ч өнгөрсөн 18 жилийн хугацаанд хийсэн ажлыг нь очиж үзнэ. Түүнчлэн нутгийнхаа газар шорооны төлөө тэмцэж буй иргэдийг доромжлохыг хүлээн зөвшөөрөхгүй" гэсэн юм.
"Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-ийн Ерөнхий захирал Жү Дали "Бид асуудлаас зугтахгүй, Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана. Зөрчлийг арилгах болно" гэв.
Эх сурвалж: Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам
| Жү Дали: "Петро Чайна Дачин Тамсаг" компани асуудлаас зугтахгүй. Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж, зөрчлийг арилгана |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03