Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч өнөөдөр Нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг НИТХ-ын даргад өргөн барилаа.
Хотын дарга Х.Нямбаатар “Энэ удаагийн төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урсгал болон гүйцэтгээгүй хөрөнгө оруулалтын ажлуудыг дахин тодотголоо.
Түүнчлэн нийслэлд барьж байгаа 37 сургууль, цэцэрлэгийн ажлыг энэ онд гүйцэтгэлийн дүнгээр нь санхүүжүүлэх, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээн байгуулалтад шаардлагатай газар чөлөөлөлтийн ажлыг санхүүжүүлэх зэрэг чиглэлийг тусган төсвийн тодотголын үндсэн агуулгыг боловсруулсан.
Эх үүсвэрийн тухайд урсгал зардлыг хэмнэж, нийслэлийн нутгийн захиргааны захиргааны байгууллагуудад чиг үүрэг, мандатын шинжилгээ хийн, бүтцэд нь шинэчлэл хийж байна” хэмээв.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Төсвийн төлөвлөгөө бус тодотгол учраас цаг алдахгүйн тулд зөвлөлийн хурлыг яаралтай хийн, Төсвийн хороо өргөтгөн хуралдаж, НИТХ-ын чуулганыг ойрын хугацаанд зохион байгуулах болно” гэлээ.
НИТХ-ын хуралдааны дэгийн дагуу төсвийн хэлэлцүүлгийг хоёр шаттай хийх юм.
Санхүүгийн зохицуулах хорооноос "Улаанбаатар бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг түр хойшлуулсантай холбогдуулан төсвийн орлого буурч, төсөв алдагдалтай болох нөхцөл байдал үүссэн тул төсөвт тодотгол хийх шаардлага бий болсон.
Нийслэлийн 2023 оны төсвийн бүх шатанд төсөв, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, хэмнэлтийн горимыг хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, төсвийн тэнцлийг хангуулахад анхаарч төсвийн тодотголын төслийг боловсруулжээ.
Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлж, төсөвт тусгасан үр ашиггүй, тооцоо судалгаагүй урсгал зардлыг танаж, түүний эх үүсвэрийг нийгмийн шинж чанартай арга хэмжээнд хуваарилах зорилгоор тодотголд
Хэмнэсэн зардлыг сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Сэлбэ дэд төвийн ТЭЗҮ болон зураг төсөл, хот, нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд зарцуулах юм.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
| Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын давхардсан орон тоог нэгтгэж, төсвийн зардлыг хэмнэнэ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31