Хөгжлийн Банкны бондын өр болон Ирээдүйн өв сангийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр "Монгол Улсын Хөгжлийн Банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн 100 хувийн эх үүсвэрээр барагдуулж дууслаа. Үүнд ямар нэгэн байдлаар өрийг өрөөр дарсан зүйл байхгүй.
Хөгжлийн Банкны 67 зээлдэгчээс 40 нь буюу 1.8 их наяд нь чанаргүй гэж үнэлэгдэж хэвийн үйл ажиллагаа явуулахад хэцүү болж байв. 2022 оны нэгдүгээр сараас хойш нэг ч удаа зээл гаргаагүй. Зөвхөн зээлийг эргэн төлүүлэхэд л анхаарлаа хандуулсан. 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийг эргэн төлүүлжээ.
Тус банк нь энэ онд 500 сая ам.доллар болон 30 тэрбум иений бүхий нийт 720 орчим сая ам.долларын гадаад өрийг барагдуулах байсан. Ийнхүү аравдугаар сарын 23-нд 500 сая ам.долларын бондыг төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүллээ. Харин энэ оны арванхоёрдугаар сарын 25-нд Самурай бондын 200 сая ам.долларыг төлөхөөр байгаа.
2018 онд 500 сая ам.долларыг Олон улсын валютын сангийн хяналтын дор зөвхөн өмнөх өндөр, хөвөгч хүүтэй өр төлбөрүүд дээр өрийн зохицуулалт хийхээр гаргасан. Дараах эх үүсвэрүүдэд дахин санхүүжүүлсэн болно.
Өнгөрсөн тав дахь өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Ерөнхий сайдад асуулга тавьж, Ирээдүйн өв сангийн талаар хэлэлцүүлэг болсон. Ирээдүйн өв сан нь 2017 онд анх хууль нь батлагдаад 2019 он хүртэл нэг их наяд төгрөгийн зээлийг төлж барагдуулсан. Ийнхүү 2019 оноос хуримтлал бий болсон. Өнөөдрийн байдлаар 2.8 их наяд төгрөгийн хуримтлал бий болсон. Оны эцэс рүү 3.2 их наяд руу дөхнө. Харин 2024 онд 4.5 их наяд төгрөгийн хуримтлалтай болно.
2020 оны наймдугаар сард батлагдсан хуулиар Ирээдүйн өв санг 2025 оны нэгдүгээр сарын 1-нд тусгаарлах үүрэгтэй. Харин төрийн сангийн үлдэгдэл нь одоогоор 4.3 их наяд төгрөг байна. Тиймээс Ирээдүйн өв санг Төрийн сангаас тусгаарлах хугацааг 2024 оны нэгдүгээр сарын 1-н болгож урагшаа татах шийдвэр гарлаа. Ийнхүү хуулийн төслийг өргөн барих ажлын хэсэгтэй байгуулагдаж яаралтай өргөн барих болно.
Хуулиараа Ирээдүйн өв сангийн корпорац байгуулагдаж, мөнгийг нь найдвартай хадгалах үүрэг хүлээнэ. Тэр корпорац нь Засгийн газрын хэрэг эрхлэх газарт харьяалагдана" хэмээн ярилаа.
| Б.Жавхлан: Хөгжлийн Банк 500 сая ам.долларын бондын өрөө өөрийн 100 хувийн эх үүсвэрээр барагдууллаа |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03