УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар 100,000 гаруй иргэнээс ирүүлсэн “Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгож нэмэгдүүлэх” талаарх нийтийн өргөдлийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир дараах асуултыг асуулаа.
Тэрбээр "Төсөв өргөн баригдаад хоёр дахь хэлэлцүүлэг болох гэж байдаг. Хуулийн төсөл боловсруулаад Төсвийн байнгын хороо хэлэлцвэл нэг өөр хэрэг. Гэтэл иргэдээс авсан саналаа та нар шийд гээд Төсвийн байнгын хороон дээр асуудал оруулж ирээд, гишүүдийг дунд нь талцуулаад байгаа нь ойлгомжгүй байна.
Мэдээж хэрэг иргэдээс татвар багасгах, буцаан олголтыг нэмэгдүүлэх чиглэлээр санал асуувал 100 мянга байтугай хүн дэмжинэ. Татварыг нэмэгдүүлнэ гэвэл хэн ч дэмжихгүй нь ойлгомжтой шүү дээ. Хэрвээ НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгон нэмэгдүүлбэл 600 тэрбум төгрөг дутна шүү дээ. Хөрөнгө оруулалтаа хас гэж байгаа юм уу" хэмээв.
Харин УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн "Иргэд тодорхой асуудлаар санал гаргах эрх нь нээлттэй. Бидний хувьд дүн шинжилгээ хийж судалж байж дараагийн шийдлийг гаргах үүрэгтэй. Байнгын хороо уг асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах эрхтэй. Мөн хяналт шалгалт явуулж, олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулж болно.
Түүнчлэн хуулийн хэрэгжилтийг нь хангуулахад анхаарна. Байнгын хороо ажлын хэсэг гаргаад, нухацтай тооцоо судалгаа хийж байж, шаардлагатай бол УИХ-д танилцуулна. УИХ-д тогтоол болон шийдвэрийн төслийг танилцуулж шийдүүлж болно. Засгийн газарт холбогдох хууль санаачлах чиглэл өгч болох юм. УИХ ч бас хуулийн төсөл боловсруулж болно гэж харж байгаа" гэдгийг хэллээ.
| Г.Тэмүүлэн: НӨАТ-ын буцаан олголтыг 5% болгон нэмэгдүүлэх асуудалд дүн шинжилгээ хийж байж дараагийн шийдлийг гаргана |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03