“...Удаан хүлээлгэсэн хүүхэд” гэдэг шиг АН удаж удаж албан ёсны даргатай болсон нь Лу.Гантөмөр юм. Тэрбээр энэ оны нэгдүгээр сард АН-ын даргаар сонгогдсон. Дээд шүүх хоёрдугаар сард албан ёсоор “...АН-ын дарга” гэж бүртгэсэн. Лу.Гантөмөр үүнээс хойш бүтэн 8-9 сарын хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа юм.
Нэг үеэ бодвол нам нь бүтцийн байгууллага хийгээд албан тушаалаа ээлж дараалан сонгож, томилсоор л байна. Гэхдээ энэхүү сонгууль, томилгоо бүр нь АН-д шинэ эвдрэл учруулаад байх шиг байгаа юм. Яагаад гэхээр өнөөдөр Лу.Гантөмөрийн гурван талд УИХ-ын гишүүд, Х.Баттулга, С.Баярцогт нараар толгойлуулсан фракцууд шаардлага тавиад суучихсан.
Ядахад тэрбээр Улс төрийн зөвлөлөө С.Баярцогтод, орон нутгийн намын удирдлагуудын дийлэнхийг Х.Баттулга нарт алдчихсан. УИХ-ын гишүүд ч намын дарга болоход нь дэмжсэнийхээ хариуг авах гээд шахаад эхэлсэн. Ингэхээр мань эрийн хувьд “хөл, гар” муутай гэдэг нь илэрхий болчихоод байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдээр Тэрэлжид орон нутгийн намын дарга нарт тамгыг нь гардуулж өгөөд л маргаашаас нь “бослого” маягийн явдал эхэлж байна. Энэ нь Х.Баттулга талаас явж байх магадлал өндөртэй. “...С.Баярцогтыг огцруул, эсвэл өөрөө огцор” гээд байгаагаас тэгж харагдаж байгаа юм. Мөн удалгүй АН-ынхан “...Боловсролын зээлийн сан” гэж яриад эхэлж ч мэдэх аж. Тэгээд суулт, өлсгөлөн гээд явж өгөх талаар эх сурвалжууд мэдээлээд эхэлжээ.
Ер нь бол Лу.Гантөмөрийн хувьд маш хурдан хугацаанд генсекээр өөрийнхөө хүнийг тавьж, С.Баярцогтын албан тушаалыг өөрчлөх ч юм уу, ийм байдлаар нам доторх галаа унтрааж авах шаардлага үүсээд байна.
Гэхдээ тэр эдгээрийг АН-ын дарга болсноосоо хойшх шиг аажуухан шийдэх боломжгүй. Цаг байхгүй. Өрнөж буй үйл явдлыг харахул түүнд ганц л сарын хугацаа үлджээ. Эс тэгвээс АН дахь улс төр “халуурна” гэсэн үг. “Халуурал” хамгийн түрүүнд түүнд л тусна.
Б.ДАМДИН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Лу.Гантөмөрт "үлдсэн" ганцхан сар |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03