Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хот төлөвлөлтийн алдааг засах, шийдвэр гаргалтад иргэдийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх талаар бодлогоо өчигдөр танилцууллаа.
Улаанбаатарчууд түгжрэлд жилийн нэг сарыг буюу 717 цаг болон 3.8 их наяд төгрөгийг зарцуулж байна.
Авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулийн төслийг энэ долоо хоногт УИХ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.
Улаанбаатар хотод 720,000 тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бөгөөд жилд дунджаар 50,000-аар нэмэгдэж байна.
Импортын автомашиныг хязгаарлахгүйгээр замыг өргөсгөх, холбоос тойрог замыг нэмэх, хурдны зам барих байдлаар замын түгжрэлийг шийдэж чадахгүй. Ойрын хугацаанд хязгааргүй орж ирж байгаа, түгжрэлд өдөр тутам ачаалалт үүрүүлж байгаа Улаанбаатар хотод автомашины дугаар олголтыг хязгаарлахаар хуулийн төсөлд тусгаж байгаа.
Өнөөдөр байгаа автомашины дугаар эзэмшигчдийн эрхийг хязгаарлахгүй, бусдад шилжүүлэх, барьцаалах боломж бүрдэнэ. Шинэ автомашин авах тохиолдолд хуучин машинаа хөдөө орон нутагт худалдаалах, устгуулах замаар бүртгэлээс хасуулаад, дугаараа бусдад шилжүүлэх болон шинэ машин авахдаа ашиглах зохицуулалтыг оруулж байна.
Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөсгөх, 12 тойрог замын холбоос бүхий авто замын сүлжээг бий болгох хөрөнгө оруулалтын зардлуудыг ирэх оны нийслэлийн төсөвт тусгаж, зураг төслийн ажил хийгдэж байна.
Иргэдийг автомашинаа оношилгоонд оруулах, замын хөдөлгөөнд соёлтой оролцох, торгууль, татвараа төлөхийг шаардах болно.
Дэлхийн улс орнуудын жишгээс үзэхэд төлбөртэй бүсийн зохицуулалтыг хийж чадсанаар хөдөлгөөний эрчим 30% буурдаг судалгаа бий.
Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгоно. Төлбөртэй бүсээс 800метрийн орчимд төлбөргүй зогсоолд автомашинаа тавьж, хотын төв рүү алхах, дугуй скүүтерээр явах боломжийг хангах бэлтгэл ажлыг хийж байна.
Метро
Ирэх жил Улаанбаатар хотод гурван шугам бүхий метроны төслийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлж байна.
БНХАУ-ын метро барьдаг төрийн өмчит компаниудтай Улаанбаатар хот хамтран ажиллах боломж, нөхцөлийг ойрын үед судалж8 танилцуулах асуудлаар Монгол, Хятадын Засгийн газрын тэргүүн нар яриа хэлэлцээ амжилттай болсон.
Улаанбаатар хотын өмчлөлд байгаа уул уурхайн төсөл хөтөлбөрүүдийг метро, тойрог хурдны зам барьж байгуулахад эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын болон Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж байна.
Нийтийн тээвэр
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг 2024 оны нэгдүгээр сарын 1-н гэхэд хийнэ.
Ногоон автобусны дуулиан намжаагүй байгаа.
Арваннэгдүгээр сарын 24-н гэхэд нээлттэй тендер шалгаруулж, 700 орчим евро стандартын автобус авна.
Улаанбаатар хотын гэр хорооллын өндөр дэнжүүдийг авто замаар холбож, дунд оврын автобус явуулахаар төлөвлөж байна.
Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Бага тойруугийн замын нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээврийн автобус явуулах авто замын шинэчлэлийг ирэх онд хийнэ. Нийслэлийн иргэдийн 50 гаруй хувь нийтийн тээврийн автобусаар явдаг болно.
| Х.Нямбаатар: Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам, 32-ын тойргоос Энхтайваны гүүр хүртэл замыг төлбөртэй бүс болгоно |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31