Баянхонгор аймгийг 2016-2020 онд удирдсан ИТХ-ын дарга Ц.Отгонбаяр, Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаал, авлигын гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 18-ны өдөр хэлэлцээд гэм буруутайд тооцсон. Улмаар шүүгдэгч нар хохирол, төлбөр барагдуулахын тулд тав хоногийн завсарлага авах хүсэлтийг нь шүүх бүрэлдэхүүн хүлээн аваад 25-ныг хүртэл завсарлуулсан юм.
Баянхонгорын ИТХ-ын даргаар ажиллаж байгаад 2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнд өдгөө төлөөлөгч болсон Ц.Отгонбаяр, Засаг дарга асан Г.Батжаргал нар “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайханаас 2017 оны зургаадугаар сарын 21-нд 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон байдаг. Эл компани нь тус аймгийн Баян-Өндөр сумын нутаг Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийх тендерт шалгарахын тулд хахууль өгсөн аж.
Тэдэнтэй хамт ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн даргаар ажиллаж байсан Д.Ихбаяр, “Эко грийн ланд” ХХК-ийн захирал З.Эвлэгсайхан, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Засаг дарга Д.Сайнбилэг, “Агьхаарвист” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхболд нарыг буруутган АТГ-т шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан”, 22.4-6 дахь хэсгийн “Улс төрд нөлөө бүхий албан тушаалтан хахууль авсан”, 22.5-1-ийн “Өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн” гэх үндэслэлээр НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн.
Засаг дарга асан Г.Батжаргалын тухайд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэггүй, барилга, нийтийн хоол, зочид буудлын чиглэлээр ажилладаг найз С.Мөнхболдынхоо эзэмшлийн “Агьхаарвист” ХХК-ийг нөхөн сэргээлт хийлгэх нэрээр гэрээг өөрөө баталж, тус аймгийн Жаргалант сумын Бөөрөгийн ам гэдэг газарт 318 га талбайд ашигт малтмал олборлох эрх олгож давуу байдал үүсгэсэн аж.
Баянхонгор аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Батжаргалыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан үйлдэлд нь тус бүр 15, нийт 30 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь найман жил хасжээ. Ц.Отгонбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 20 сая, Д.Ихбаярыг 10 сая төгрөгөөр торгож, нийтийн албанд ажиллах эрхийг нь долоон жил хязгаарласан байна.
Д.Сайнбилэгийг 4.5 саяар торгож, нийтийн албанд томилогдох эрхийг нь хоёр, З.Эвлэгсайханыг таван сая, С.Мөнхболдыг 10 сая төгрөгөөр торгож, төрийн албанд ажиллах эрхийг нь 3-5 жилээр хасах ял оноожээ. Г.Батжаргал, Ц.Отгонбаяр, Д.Ихбаяр, З.Эвлэгсайхан нарын хахуульд өгч, авалцсан 100 сая төгрөгийг тэднээс тэнцүү гаргуулж, улсын орлогод хураахаар шийдвэрлэв.
Эх сурвалж: toim.mn
| Баянхонгор аймгийн Засаг дарга асан Г.Батжаргал, ИТХ-ын дарга асан Ц.Отгонбаяр нарыг хахууль авсан гэм буруутайд тооцжээ |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
2026-05-25 16:04:16
2026-05-25 15:59:42
Цэргийн эрүү хугалсан Н.Базарсадад 9 сар хорих ял оноолоо
2026-05-25 15:58:14
2026-05-25 15:40:30
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03