Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас бууснаасаа хойш зургаахан сарын дараа 2017 оны нэгдүгээр сард АТГ-т дуудагдаж байв. Тэгэхэд анх гэрчийн хувиар мэдүүлэг өгчээ. Дараа нь 2018 оны хавар дөрөвдүгээр сарын эхээр сэжигтнээр татаж, цагдан хорьж байв. Түүнийг “...Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг зөрчиж, Дубайн гэрээг байгуулсан. Ингэхдээ албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэх хэрэгт буруутгасан. Ч.Сайханбилэг 2019 оны наймдугаар сарын 28-нд Монгол Улсын хилээр гараад буцаж орж ирээгүй байгаа юм.
Тэгвэл өнгөрсөн 2022 оны хавар Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд эх орноосоо яваад ирэхгүй байгаа хүмүүсийн нэгээр Ч.Сайханбилэгийг зарласан. Үүнтэй зэрэгцээд “...АНУ-ын хамгийн үнэтэй мужуудын нэг Колародод түүний эхнэр О.Байгаль компаниа байгуулсан. Ингэхдээ нэг сая ам.долларын өртөгтэй "........., Bridge view Ln, Parker, CO ........." хаягтай орон сууцанд амьдардаг хэмээн бүртгүүлсэн. Тэнд Ч.Сайханбилэг амьдардаг” гэсэн мэдээлэл тарсан. Түүнээс хойш энэ оны зургадугаар сард ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “...Авлига, албан тушаалын хэрэгт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчрахын тулд холбогдох улсын хууль сахиулах байгууллагатай тасралтгүй хамтран ажиллаж байна. Шалгагдаж байгаа хүмүүсийн араас гүйлгээ хийгдсэн, санхүүжилт явуулсан эсэхэд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Холбогдох хүмүүс үнэхээр хууль зөрчиж, мөнгө угаасан байвал хэрэг үүсгэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр өртөгтэй гадаад улсад яаж амьдраад байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа” гэж байсан юм.
Тэгвэл “Эрдэнэтийн 49”-ийн хэрэг шүүхэд шилжсэнтэй холбоотойгоор АТГ-аас өнгөрсөн долоо хоногт АНУ-д “...Ч.Сайханбилэгийг ирүүлэхэд дэмжлэг үзүүлнэ үү” гэсэн агуулга бүхий хүсэлтийг тавьжээ.
Хүсэлтэд экс Ерөнхий сайдыг ирүүлэхтэй холбоотой “хамтын ажиллагаа”-ны нарийвчилсан асуудлууд багтсан байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| АТГ-ынхан Ч.Сайханбилэгийг ирүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг АНУ-аас хүсжээ |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03