АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден өчигдөр Хамас-Израилийн мөргөлдөөний асуудлаар Өрнөдийн холбоотнуудын удирдагчидтай болон Ромын Паптай утсаар ярилцжээ.
Тэрбээр Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхутай ярьсныхаа дараа Канад, Франц, Их Британи, Герман, Италийн төр засгийн тэргүүнүүдтэй болон Ромын католик шашны тэргүүнтэй тус тусад нь ярилцсан байна.
Байден, Нетаньяху нар Ням гарагт ярилцахдаа Египетийн хилээр Газын зурваст тусламжийн ачааны хоёр дахь хэсгийг нэвтрүүлэхээр тохиролцжээ.
Харин Өрнөдийн удирдагчидтай яг ямар асуудлаар ярилцсаныг Цагаан ордон мэдээлээгүй байна.
Ямартай ч тэр Японоос гадна Их Долоогийн бүлгийн бусад бүх удирдагчидтай Ойрх Дорнодын хямралын асуудлаар ярилцжээ.
Ромын Паптай 20 минутын турш ярилцахдаа “Ойрх Дорнодод мөргөлдөөн өргөжин тэлэхээс сэргийлэх, урт хугацаанд үргэлжлэх энх тайвныг тогтоох арга замуудын талаар ярилцсан” гэж Цагаан ордон мэдээлсэн байна.
Хамас-Израилийн дайныг Ираны дэглэм өөрийн гар хөлөөр дамжуулан өргөжүүлэх эрсдэлтэй болсныг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Пентагоны тэргүүн Ллойд Остин нар Ням гарагт анхааруулжээ.
Хэрвээ бүс нутаг дахь Америкийн цэрэг, зэвсэгт хүчин рүү ийм дайсагнасан ажиллагаа чиглэвэл Байдены засаг захиргаа зохих хариу арга хэмжээг авахад бэлэн байгааг тэд мэдэгдсэн байна.
Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Иракийн нийслэл Багдад хот дахь АНУ-ын элчин сайдын яам, Эрбил хот дахь консулын газрын нэн чухал биш үүрэгтэй дипломат ажилтнууд, тэдгээрийн гэр бүлийг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг төрийн департамент өчигдөр гаргажээ.
Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон маргааш буюу Мягмар гарагт Израильд айлчлахаар болсныг Элизейн ордон Ням гарагт зарласан байна.
Нидерландын ерөнхий сайд Марк Рутте өнөөдөр буюу Даваа гарагт мөн Израильд айлчилж, ерөнхий сайд Бенжамин Нетаньяху болон Палестины ерөнхийлөгч Махмуд Аббас нартай тус тусдаа уулзахаар болсныг өчигдөр бас зарлажээ.
Эх сурвалж: AFP
| АНУ-ын ерөнхийлөгч Хамас-Израилийн дайны асуудлаар холбоотнуудтайгаа, бас Ромын Паптай ярилцжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31