Манайханд нэг хэцүү араншин бий. Сав л хийвэл, зай л өгвөл “халтуур” хийчих гээд байдаг тал байдаг. Ялангуяа төрийн алба ийм болчихсон. “...Үүдний жижүүр нь хүртэл өөртөө таарсан халтууртай” гэж ярьдаг. Энэ үнэний ортой. Дээрх яриатай холбогдож болох нэг зүйл анхаарал татаж байна.
Хотын шинэ дарга Х.Нямбаатар өнгөрсөн лхагва гарагт “...Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, Гэр хорооллыг орон сууцжуулах тухай анхдагч хуулийн төслийг боловсруулсан тухай танилцуулгыг хийлээ. Анхдагч хуулийн төслийг боловсруулсантай холбогдуулан 27 хуулийн төслийг дагалдуулж боловсруулсан гэдгийг Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.
Хуулийн өөрчлөлтийн хүрээнд төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар шинээр газар олгохыг хязгаарлана” хэмээн мэдэгдэв. Хотын даргыг ингэж мэдэгдэл хийж байх зуурт зарим дүүргийн Газрын албанаас “Сонсох ажиллагааны мэдэгдэл” гээд иргэд, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн газруудыг бөөн бөөнөөр нь цуцлах тухай зар мэдээллийг тараажээ. Хамгийн гол нь Газрын албаныхны энэ үйл ажиллагаанд жирийн иргэдийн зуслангийн газар өртөөд байгаа гэх гомдол мэдээлэл нэлээд байна. Зуслангийн зориулалтаар олгосон 211 газрын эзэмших эрхийг цуцлахаа “сонсгосон” байх юм. Ер нь ийм явдал нэг биш дүүргийн Газрын албадаас гарч байгаа юм. Яахав, “Авлигал хороолол” шиг улайм цайм усан дотор, эсвэл мод хяргаж байгаад хашаа хайс хатгасан ч юм уу, ер нь бол хууль бусаар эзэмшиж байгаа газар бол энэ арга хэмжээнд өртөх нь зүй ёсны хэрэг биз. Гэхдээ тэр чинь өөрсдийнх нь л олгосон газар шүү дээ.
Ер нь бол зуслангийн газрыг эзэмшиж байгаа иргэдэд “...Хоёр жилийн хугацаанд ашиглаагүй бол” гэдэг шаардлага өнөөдөр хатуудаад байгаа юм. Арайхийж газрын гэрчилгээгээ олж авна. Эсвэл цахимаар баталгаажуулна. Газрын албаныхны хүнд сурталтай нь одоо ч хэвээрээ шүү. Тэгж нэг баталгаажуулж аваад хашаа барина. Хашааны доод үнэ 6-8 орчим сая төгрөг, дундаж нь 10 гараад явчихна.
Дээрээс нь тог цахилгаан татахад дор хаяж 10 гаруй сая төгрөг, худаг бас тийм үнэ ханштай. Тэгээд байшин барих зардал бол өнөөдөр тэнгэрт хадсан. Талийсан даа. Өөрөөр хэлбэл, хэдэн жилийн өмнө бол “...Хоёр жилийн хугацаанд ашигла” гэдэг шаардлага яаж ийгээд болж л байсан. Харин өнөөдөр боломжгүй. Гэтэл нэг дор 211-ээрээ ийм мэдэгдэл сонсож байна шүү дээ. Тэгэхээр “...Газрын албаныхан чинь “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэх шиг боллоо. Судлаад олон нийтэд мэдээлэл хүргэнэ үү” гэдэг “хов”-ыг Хотын даргын сонорт хүргэж байна. Шантааж гэсний учир нь нэгэнт олгох эрхгүй дүүргийнхэнд цуцлах эрх нь үлдсэн. Сонсгох ажиллагаа гэдэг бол цуцалж болно, үгүй ч байж бас болох юм. “...Ийм хийдэл дээр л шантааж хийгээд унах шиг боллоо” гэж иргэд үзэж байна шүү, Хотын дарга Х.Нямбаатар аа?!
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
| Газрын албаныхан “сонсох ажиллагаа” нэрээр шантааж хийгээд эхлэв үү?! |
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
2025-12-15 09:32:08
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43