Улаанбаатар хотын төвийн бүсэд байрших 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгад хийсэн шалгалтын үр дүнг БХБ-ын сайд өнөөдөр танилцууллаа.
Сайд Ц.Даваасүрэн "Хоёр сарын хугацаанд 40, 50 мянгатын орон сууцны 64 барилгын ашиглалтад шалгалт хийлээ. Ноцтой зөрчлүүд илэрлээ.
Шалгалтаар нийтийн орон сууцны 54 барилгын нэг давхрын өргөтгөлийг 321 ААН, байгууллага, 10 СӨХ газар эзэмших эрхийн хүчин төгөлдөр гэрчилгээгүйгээр ашиглаж байгаа нь тогтоогдож байна.
23 СӨХ барилгын хувийн хэрэг хөтлөх, барилгын ашиглалтын хугацаанд барилга байгууламжийн баримт бичгийн бүрдлийг хангаагүй байлаа. Илэрсэн зөрчлүүд:
Орон сууцны нэгдүгээр давхарт хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж байгаа 34 ресторан, цайны газраас шингэрүүлсэн шатдаг хийн баллоныг барилга дотор байрлуулсан 18, газын хийн алдагдал илрүүлэх дохиололгүй 15, галын аюулгүй байдлын дүгнэлтгүй 8, хийн тоног төхөөрөмжийг мэргэжлийн байгууллагаар суурилуулаагүй 12, даралтат савны мэргэжлийн сургалтад хамрагдаагүй 24 иргэн үйлчилгээ явуулж байв.
Өөрөөр хэлбэл газын хий алдагдах, тэсэрч дэлбэрэх нөхцөл байдал орон сууцны нэгдүгээр давхруудад бүрдсэн байна.
1955-1968 онд баригдсан 40, 50 мянгатын 64 орон сууцны барилгын төлөвлөлт, үндсэн хийц бүтээц нь одоо мөрдөгдөж буй газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх, норм дүрмийн шаардлагыг хангахгүй байна.
Барилгын үндсэн хийцийн материалын бат бөх чанар алдагдсан, барилгын эзэмшигч, ашиглагч нь инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишгийг хангаагүй зөрчлүүд илэрлээ. Эдгээр нь ноцтой үр дагаврыг авчирч болзошгүй.
Тухайлбал орон сууцны ханыг нураагаад заал болгосон, газын төхөөрөмжүүдийг албан ёсны шаардлагын дагуу байрлуулаагүй нь газар хөдлөлтөд тэсвэрлэх боломжгүй барилгуудад байж болохгүй зөрчил.
Дүгнэлтийн дагуу ОБЕГ, СӨХ, Хотын дарга, дүүргийн Засаг дарга нарт эдгээр зөрчлийг нэн даруй засаж, залруулах мэдэгдлийг хүргүүлээд байна. Иргэдийн аюулгүй амьдрах орчин нөхцөлийг хангахгүй байгааг мэдэгдэлд д
| Ц.Даваасүрэн: Газын хий алдагдах, тэсэрч дэлбэрэх нөхцөл 40, 50 мянгатын орон сууцны нэгдүгээр давхруудад бүрдсэн байна |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
Хөвсгөл аймагт нэгнээ зодсон хөвгүүдийн хэргийг шалгаж байна
2026-05-25 15:02:12
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03