Б.Энхбаяр: Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийдэг байдлыг хязгаарлана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж үзлээ. Уг хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай горимоор хэлэлцэх юм.

Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслөөр бүх төрлийн авлига, албан тушаалын хэргээр хоригдож буй этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй, магадлангаар оруулахгүй гэж өөрчлөхөөр болжээ.

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр сэжигтнийг цагдан хорих үндэслэлийг тодорхой болгох аж.

Энэ талаар ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр "Одоо бол гэмт хэргээс оргон зайлж болзошгүй, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдан хорьж байна. Энэ бол нотлох аргагүй үндэслэл. Үүнийг өөрчлөхөөр Засгийн газар ярилцлаа. Шүүхээс гадуур хяналтгүй баривчилгаа, хойшлуулшгүй ажиллагаа, цагдан хориог байхгүй болгоно. Хэрэв баривчилсан тохиолдолд шүүхийн хяналт, зөвшөөрлөөр болох ёстой.

Цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа хийдэг асуудал бий. Хорьж байгаад хэргийг шалгах сонирхол мөрдөх албанд бий. Тиймээс цагдан хорих байранд гүйцэтгэх ажиллагаа явуулахыг болиулна. Хэдхэн хэрэг дээр л хорьж шалгана. Үүнд, терроризм, бага насны хүүхдийг хүчиндсэн, хүн алсан, зохион байгуулалттай хар тамхины хэрэг, үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг бол цагдан хорьж, шалгана. Бусад бүх төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг цагдан хорьж, гүйцэтгэх ажил хийхгүй.

Хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх процессыг тодорхой болгоно. Авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхээ больсон. Бусад тохиолдолд хялбаршуулсан журмаар хэрэг шийдвэрлэх тохиолдолд хэрэг нямаалцах, ял наймаалцах асуудал бий. Хамгийн бага ял буюу торгох ялаар шийтгэж, сулладаг асуудал гарсан. Үүний шалтгаан нь хуульд байсан. Тиймд ял наймаалцах асуудлыг хана хэрэмтэй болгож, Дээд шүүхээс баталсан хүрээ хязгаараар шийднэ" гэв.

Үүний дараа тэрээр Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн өөрчлөлтийн талаар танилцуулав.

Тэрээр "Иргэний хэргийг хялбар журмаар шийддэг болно. Манай улсын хувьд 11-13 сая төгрөгөөс бага үнийн дүнтэй иргэний хэргийг хялбар журмаар шийдэх талаар хуулийн төсөлд тусгалаа. Зургаан төрлийн иргэний хэргийг хялбараар шийднэ.

  • СӨХ-той холбоотой маргаан

  • Торгууль алдангийн асуудал гэх мэт. Ингэснээр шүүхийн ачаалал 24.7 хувиар буурна" гэлээ.


Б.Энхбаяр: Цагдан хорих байранд гүйцэтгэх ажил хийдэг байдлыг хязгаарлана
Сэтгэгдэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд chig.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ