Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.
Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, Цемент шохойн үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэргийн асуудлаар тэрбээр мэдээлэл өгөв.
Энэ талаар "Засгийн газрын нэхэмжлэлтэй, олон нийтийн дунд бухимдал үүсгэсэн томоохон хэргүүд шүүхийн түвшинд очоод гацдаг асуудал үүсээд байгаа. Эдгээр хэрэг олон жил үргэлжилж байгаад ЗГХЭГ анхаарах ёстой гэдэг үүрэг чиглэл өгөгдсөн.
Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, Цемент шохойн үйлдвэрийн хувьчлал зэрэгтэй холбоотой хэргийн асуудлаар товч мэдээлэл өгье.
Анх 2017 онд тус асуудал үүсэж төр, иргэний хооронд маргаан үүссэнийг санаж байгаа байх. Үүний дараа 2022 оны арванхоёрдугаар сард хэргийг прокурорт шилжүүлсэн.
2023 оны хоёрдугаар сард хэргийн гол оролцогч болох Д.Эрдэнэбилэгийг Монгол Улсын хилээр гарах хоригийг цуцлаад, 14 хоногийн хугацаагаар гадаад улсад зорчих эрхтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж гарсан байдаг.
Гэвч өнөөдрийг хүртэл Д.Эрдэнэбилэг нь Монгол Улсад буцаж ирээгүй. Үүнтэй холбоотойгоор ЗГХЭГ-аас биднийг төлөөлж ажиллаж байгаа өмгөөллийн багийн бүрэлдэхүүн хамтарч шүүх, прокурорын түвшинд асуудлыг удаа дараа тавьсны үндсэнд Д.Эрдэнэбилэгээс гурван тэрбум төгрөгийн барьцаа аваад 14 хоног гаргасан байсан шүүгчийн захирамжийг цуцлаад хилээр орж ирэхэд нь баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан" гэлээ.
Үргэлжлүүлэн "Уг хэргийн гол оролцогч Д.Эрдэнэбилэг байхгүйн улмаас хэргийг цааш прокурорын байгууллага, шүүхэд шилжүүлэх процесс үргэлжлэх боломжгүй болсон.
Энэ үүднээс ЗГХЭГ-ыг төлөөлж оролцож байгаа өмгөөллийн баг бүрэлдэхүүнээ өргөтгөөд энэ асуудалд илүү анхаарлаа тавьж ажиллах шаардлагатай. Монголын ард түмний өмнө шударга ёсыг тогтоох, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн энэ асуудлын үнэн зөвийг тогтоох нь нэн чухал.
Нийт 22 оролцогчтой том хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. Хоёр тусгаарлана гэдэг нь Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн холбогдогч нартай холбоотой хэргийг нь шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийг шүүх хүлээн авсан.
Одоогийн байдлаар 330 орчим хавтаст хэрэгтэй хэрэг байгаа. Бидэнд ирж буй мэдээллээр сар орчмын хугацаанд шүүгч хэрэгтэйгээ танилцана. Ингээд анхны гэм буруугийн шүүх хуралдааныг зарлана" хэмээв
| Эрдэнэтийн 49%-тай холбоотой эрүүгийн хэргээс Д.Эрдэнэбилэгийг тусгаарлажээ |
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
"Судалгаа авъя" гэж хаалгыг нь онгойлгуулаад утсыг нь авч зугтжээ
2026-01-30 17:39:24
Долоон настай эмэгтэй хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
2026-01-30 17:12:36
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
2026-01-30 16:47:58
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг
2026-01-30 15:41:47
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00