Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ 12:00 цагт Нийслэлийн Хангарди ордонд эхэллээ. Хуралдаанаар НИТХ-аар Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдох асуудлыг хэлэлцэж байна.
НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал гаргав.
Тэрбээр, МАН өнгөрсөн сонгуулиар "Хүчээ нэгтгэе" уриатайгаар орж ирсэн ч хүч нь нэгдэхгүй байсаар хотын дарга огцорлоо. Хамт хариуцлага хүлээлгэх үүднээс НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланг огцруулах санал гаргаж байгаа тул хэлэлцэх асуудалд оруулж өгнө үү гэв.
НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан "Хуулиа уншаарай. Хяналт тавьдаггүй юм. Хурал өөрөө хяналт тавьдаг учраас огцорвол бүгд огцорно. Өргөн барих асуудал байх. Хэлэлцэх асуудлыг одоо ярьж байна. Санал гаргаад огцордоггүй юм" гэв.
| НИТХ дахь АН-ын бүлэг Ж.Батбаясгаланг огцруулах санал гаргасан ч дэг зөрчсөн тул дэмжигдсэнгүй |
2026-11-20 15:11:39
2026-11-20 10:29:45
2026-11-20 10:09:39