Сөүл дэх Монгол Улсын Элчин сайдын яамны ажилтан согтуугаар автомашин жолоодож яваад саатуулагдсан тухай Өмнөд Солонгосын SBS суваг саяхан мэдээлжээ.
“А” гэж нэрийг нь нууцалсан дипломат ажилтан энэ сарын есний өглөө согтуу замын хөдөлгөөнд оролцож байгаад саатуулагдсаныг Сөүл хотын Ёндынбо дүүргийн цагдаагийн хэсэг мэдээлсэн байна.
Тухайн үед “А” нь огцом хурдлах, тоормослох үйлдлийг олон удаа давтаж, замын хөдөлгөөнд оролцож байсан бусад жолооч нарыг айлгаж байжээ. Жолооч нар энэ талаар цагдаад мэдээлсэн юм байна.
Улмаар цагдаа нарыг ирэхэд “A” цусан дахь спиртийн хэмжээгээ шалгуулахаас татгалзаж, дипломат халдашгүй статусаа хэрэгжүүлэхийг шаардаж байжээ. Хэдийгээр шалгуулаагүй ч түүнээс архи үнэртэж байсан гэнэ.
Сүүлд Монголын элчин сайдын яамнаас хүн ирж, түүнийг хэргийн газраас авч явсан байна.
Цагдаагийн хэсэг дипломат ёсны дагуу уг хэргийг хаахаар төлөвлөж буй талаараа SBS сувагт мэдээлжээ.
Эх сурвалж: SBS News
| Сөүл дэх Монголын дипломатч согтуугаар автомашин жолоодож яваад баригдсан тухай мэдээлжээ |
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
2026-09-21 15:07:03
2026-09-21 09:19:56
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргыг угтан авав
2026-09-22 18:18:56
Хар тамхины хэрэг үйлдсэн таван хүнд 1-9 жилийн хорих ял оноолоо
2026-09-22 17:47:06
Аймгууд яамнаас баавгай агнах зөвшөөрөл хүсч, музейн үзмэрээ шинэчлэх хүсэлтэй байна
2026-09-22 17:18:01
2026-09-22 17:07:41
"Засгийн газрын нөөц хөрөнгөөс баавгай унтуулдаг буу, цацлага шийдүүлнэ"
2026-09-22 14:38:38
2026-09-22 13:57:18
2026-09-22 13:45:16
2026-09-22 13:41:45
2026-09-22 07:10:00
2026-09-22 00:07:00