Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төсвийн төслийн онцлох хөрөнгө оруулалтуудын талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "2024 оны төсвийн гол онцлог нь зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын төслүүд ордог байсныг зогсоосон. Тэгэхээр зураг төсөлгүй хөрөнгө оруулалтын нэг ч ажил байхгүй гэсэн үг.
Ирэх онд эрүүл мэндийн салбарт олон жил яригдсан 140 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах эмнэлгийн ажлыг эхлүүлнэ.
Хүүхэд хамгааллын санг энэ жилийн найман тэрбум төгрөгийн гүйцэтгэлтэй байгаа. Үүнийг ирэх жил 14 тэрбум төгрөгт хүргэнэ. Бусад хүүхдийн зуслан, хүүхэд хамгааллын төвүүдийн урсгал зардлууд нэмэгдсэн.
УИХ 126 гишүүнтэй болж буйтай холбогдуулан Төрийн ордонд ажиллах боломжийг хангах ёстой. Төрийн ордны засвар үйлчилгээг 12 тэрбум төгрөгт багтааж хийнэ. Цахим тоног төхөөрөмжүүд хуучирсан учир шинэчлэх шаардлагатай.
Багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдэд Засгийн газраас тэтгэлэг олгоно. Ойрын хугацаанд хөдөө орон нутагт багш боловсон хүчний дутагдалд орох судалгаа байгаа. Тиймээс багш мэргэжлээр суралцах хүүхдүүдийн ЭЕШ-ын босго оноог өндөр тавьж өгсөн.
2020, 2021 онуудад 4.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсвийг туулж ирсэн. Эдийн засаг өсөж байгаа учраас улсын төсөв маань тэлнэ. Энэ жилийн зарлагын өсөлтийг 22.5 хувьтай байлгана. Энэ жил ДНБ 60 их наяд төгрөгт хүрнэ" хэмээн ярив.
| "УИХ 126 гишүүнтэй болж байгаа тул Төрийн ордны засвар үйлчилгээнд 12 тэрбум төгрөг зарцуулна" |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03