МАН-ын бүлгийн ээлжит хурлын талаар өнөөдөр /2023.10.09/ мэдээлэл хийлээ.
МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-МАН-ын бүлгийн хурлаар гурван асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт, Франц-Монгол Улсын хооронд ураны салбарт хамтран ажиллахтай холбоотой асуудлыг дэмжих тухай асуудал байсан. Маргааш Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлал хийнэ. Айлчлалын хүрээнд төрийн тэргүүн нар гарын үсэг зурах ёслол болно. Тийм учраас МАН-ын бүлэг хамтран ажиллахыг дэмжсэн. Хоёрт, 2024 оны төсвийн төслийг хэлэлцсэн. Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, хуулийн дагуу УИХ-аар дөрвөн хэлэлцүүлгээр шийднэ. Манай бүлэг төсвийн төслийг хэлэлцэж, батлах ёстой гэж санал нэгдсэн.
Надаар ахлуулсан таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч байна.
Төсвийн хуулийг арваннэгдүгээр сарын 15-нд багтаж, батлах үүрэгтэй. Та бүхэн Б.Жавхлан сайдаас мэдээлэл аваарай. Гуравт, хүүхэд, гэр бүлийг хамгаалах, түүний эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Баасан гаригт ХНХ-ын Х.Булгантуяа сайдын мэдээлэл сонссон. Олон нийтээс олон санал ирж, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр 4-5 хуулийн төслийг санаачилсан байна. Энэ хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжиж байгаа. Онцгой анхаарал тавих ёстой гэж үзэж байна.
ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр:
-Өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайдыг дуудаж, шуурхай үүрэг даалгавар өгсөн. Бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэрэгт ногдуулах ялын бодлогыг чангатгаж, багц хууль тогтоомжийн төслийг яаралтай боловсруулж, энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн барих үүргийг өгсөн. Холбогдох хуулийн төслийг урьдчилсан байдлаар УИХ дахь МАН болон АН-ын бүлэгт танилцууллаа.
Энэ багц хуулийн хүрээнд дөрвөн асуудлыг ярилаа. Нэгд, ялын бодлого чангалахтай холбоотой Эрүүгийн хуулийг өөрчлөлтийн төсөл, хоёрт, Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн найруулах, гуравт, Гэр бүлийн шүүх байгуулах тухай хуулийг өргөн барих, дөрөвт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг өөрчилнө. Иргэний шүүхээр одоо 80 гаруй мянган хэргийг шүүж байна. Гэр бүлийн тухай хуулийг өргөн барина.
| Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол гэмт хэрэгт тооцож, 1-5 жил хорино |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31