Нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд оруулж ирсэн ногоон автобусны явдал иргэдийн дургүйцлийг хүргэж, улмаар уг асуудлыг хариуцаж байсан Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар нар хүсэлтээрээ чөлөөлөгдсөн билээ.
Д.Сумьяабазар чөлөөлөгдөх хүсэлт гаргахынхаа өмнө Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэтэй биечлэн уулзаж, зарим зүйлсийг тохирох гэж оролдсон бололтой байдаг.
Ерөнхий Сайдын зүгээс : “Сонгуулийн өмнө ийм асуудал дэгдсэн нь манай намд аюул учруулж мэднэ. Хотод байдал хүнд болно. Иймээс та өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх нь МАН-ын эрх ашигт нийцэж байна.” гэсэн хэлбэрээр түүнийг шахжээ. Д.Сумьяабазар хариуд нь дараагийн Нийслэлийн Засаг Дарга өөрийнх нь хүн байх хүсэлт гаргасан ба эцэст нь дундын хувилбар буюу Х.Нямбаатар дээр тогтсон. Учир нь Х.Нямбаатар Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнийн гол итгэлт хүн төдийгүй Д.Сумьяабазартай ч нэг баг гэж явдаг. Тэр бүү хэл Х.Нямбаатарыг анх төрийн албанд, цаашилбал улс төрд оруулсан хүн нь Д.Сумьяабазар өөрөө юм. Иймээс ч Нийслэлийн Засаг дарга хэн байх вэ? гэдэг дээр Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар тохиролцсон хэрэг. Хоёрдугаарт, Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдмээр байна гэж Ерөнхий Сайд, МАН-ын даргаас гуйжээ.
Л.Оюун-Эрдэнэ хариуд нь : "Нийслэлийн МАН-ын хорооны даргыг намын дүрмэнд заасны дагуу л шийдэх ёстой." гэсэн ерөнхий хариу өгсөн байна. Тийм ч гээгүй, үгүй ч гээгүй л гэсэн үг.
Харин Д.Сумьяабазар үүнийг "Тийм гэж байна" гэж ойлгосон бололтой эргэн тойрныхондоо : "Нийслэлийн МАН-ын хорооны даргаараа үлдэнэ. Энэ ажилдаа төвлөрч ажиллана" хэмээн ярьж буй аж. Гэхдээ энэ хувилбарыг боломжгүй гэж үзэж буй хүмүүс ч МАН-ын удирдах түвшинд олон байгаа юм байна.
МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Монгол Улсын Сайд, ЗГХЭГ-ийн дарга Д.Амарбаясгалан гэхэд л : "Тухайн шатны Засаг Дарга нь тухайн шатны намын хорооныхоо дарга болж байж бодит эрх мэдэлтэй, төвлөрсөн болдог. Энэ бол улс төрийн жишиг шахуу зүйл" хэмээн сэтгүүлчдийн асуултанд хариулах үеэрээ өгүүлсэн.
Харин Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын хороог хайрцаглаж чадсан, НИТХ-ын төлөөлөгчдийн дийлэнхи нь өөрийнх нь хүмүүс гэдэгтээ итгэлтэй байгаа бололтой.
Гэвч яг үнэндээ Х.Нямбаатар өөрөө л хүсэх юм бол Нийслэлийн МАН-ын хорооны дарга болох ба энэ тохиолдолд Д.Сумьяабазарын өөрийнх нь хэлсэнчилэн " Байгуулсан намын хороо"-ных нь гишүүд түүний талд бат зогсож чадах нь юу л бол? Учир нь МАН-д "Унасан даргаас урваж болно" гэдэг соёл үйлчилдэг.
Эх сурвалж: sonin.mn
| Д.Сумьяабазар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үлдээгээч гэж гуйжээ |
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
2026-05-25 11:39:19
МАН-ын бүлгийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ
2026-05-25 14:15:11
2026-05-25 13:37:54
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03