Одоо үед манай Монголд “...Бүр нэг цайчихсан” хүн олон болсон. Гэхдээ төр ичгүүр сонжуураа алдаж болохгүй. Гэтэл Төрийн сайд хүн телевизээр бүр нэг цайчихсан тайлбар хийгээд зогсож байхыг үздэг юм байна. Хоёр гуравхан хоногийн өмнө дөө, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “...Нийслэлийн бондоос 31.7 тэрбум төгрөгөөр 24 500 тонн хагас кокс гэдэг байгалийн нэршилтэй, коксжих нүүрстэй огт хамаагүй бүтээгдэхүүнийг оруулж ирж, энэ өвөл арванхоёрдугаар сарын 15-наас хоёрдугаар сарын 1-ний хооронд Нисэх, Яармаг, Налайх, Дархан, эсвэл Багануурт түлж үзье гэж бодож байгаа. Нисэх, Яармаг нь Хан-Уул дүүргийн гэр хороолол, бусад гэр хорооллоос тасарчихаж байгаа. Ард иргэд 177 тэрбум төгрөг их байна, хайран мөнгө гээд шүүмжлээд байгаа. Гэхдээ урьдчилж түлж үзэж байж технологио эцэслээд шийдэх хэрэгтэй. ...Ерөнхийдөө ийм өртөгтэй түлшинд шилжих нь зөв үү, буруу юу гэдгийг их том алдаа хийхээсээ өмнө нүдээр үзэж харъя гэж бодож байна” гэж байх юм. Ядахад энэ түлшний мөнгө нь байхгүй. Нийслэл бонд босгоод, түүнээс нь Б.Чойжилсүрэн энэ жил 31.7 тэрбумыг авч, Хятадаас түлш авчрахаар болсон. Түүнийхээ тухай ингэж яриад байгаа юм. Хамгийн гол нь тэрбээр “...Та нар дээр туршилт хийнэ” гээд түүртэхгүй хэлж байна. Нисэхийнхэн, Яармагийнхан, Налайхынхан туршилтад орох нь тодорхой болжээ. Харин Дархан эсэргүүцвэл Багануурынхан дээр турших бололтой юм. Дарханы иргэд “...Үгүй ээ, чадахгүй” гэвэл Засаг дарга Б.Азжаргал нь “...Чойжоо сайд аа, манай Дарханыхан таны туршилтад орохгүй ээ” гээд элбэгхэн хэлээд татгалзчихна л даа.
Ер нь бол утааны асуудал түгжрэлтэй яг адилхан. “...Утааг шийднэ” гээд үе үеийн дарга нар төсвийн, сангийн, тусламжийн, зээлийн мөнгийг мөн ч олон жилийн турш гулгитлаа идсэн дээ. Тоолох аргагүй. Аманд багтахааргүй их мөнгөн дүн гардаг. Одоогоос өөр нь “...Та нар дээр туршина” гээд ил шулуун хэлж байсангүй. Ичисхийгээд л туршилтаа хийж ирсэн. Сайн зуух, сайжруулсан түлш... гээд явж өгнө. Сайхан нэртэй “үхлийн” төслүүд л байсан. Ямар нь ч үр дүнгээ өгөөгүй. Сарын дараа бүрхээд гарч ирэх утаа энэ бүхний нотолгоо нь болно.
Б.ДАМДИН-ОЧИР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 198 (7183)
| “...Та нар дээр туршилт хийнэ” гээд Төрийн сайд нь түүртэхгүй хэлдэг болжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31