ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нийслэлийн Засаг даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Х.Нямбаатар сайд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ. Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаад нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ хэлбэрээр ажиллах нөхцөлийг бий болгох юм.
Улаанбаатар хотын түвшинд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал үйл ажиллагаа явуулж удирддаг. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж олон жил хуримтлагдсан бугшсан идээ бээрийг шахахад, Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж бүх салбарын түвшинд анхаарал хандуулах зорилго агуулж байна.
МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр болно. Хурлаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэнэ. Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд чөлөөлөгдөж байгаа Хууль зүй, дотоод хэргийн сайдын орны нэр дэвшигч, чөлөөлөгдөж байгаа Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдын орны хүнийг ярилцаж шийднэ.
Х.Нямбаатар сайдын хувьд Засгийн газрын томоохон ажлын хэсгийг ахалдаг. Түүний хариуцсан ажлын хэсгийг салбар хариуцсан сайд нарт даалгаж, шинээр томилогдох Хууль зүйн сайд салбарын сайдынхаа чиг үүргийн хүрээнд бусад ажлын хэсгийг ахалж ажиллана.
“Тэнүүн Огоо” компанийн захирал А.Ганхуягтай миний бие ерөөсөө уулзаж үзээгүй. Манай өрөөнд хувийн хэвшлийн компаниудын төлөөлөл, холбооны тэргүүн гэдэг утгаараа ирж уулзсан байна лээ.
Дархан-Уул аймгаас гаралтай хүн юм шиг байна лээ. Дарханаас гарсан улстөрчид дэмждэг гэсэн мэдээллийг авсан. Нарийн учрыг би мэдэхгүй. Автобустай холбоотойгоор тендер, зохион байгуулалтын үйл ажиллагаанд нэг цэг ч тавьж оролцоогүй.
Сошиалаар намайг зориудаар автобусны хэрэгт холбон бичиж байна. Тэр хүмүүст хэлэхэд та бүхэн яаж ч хичээгээд холбох ямар ч сэжүүр гарч ирэхгүй. Би нийтийн тээврийн салбарт ямар нэгэн байдлаар ажиллах нь битгий хэл санаархаж бодож үзээгүй. Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбар олон улстөрчид, хувийн хэвшлийн анхаарлыг татдаг салбар. Тухайн салбарыг хувьчилж авах гэж нийтийн тээврийн салбарыг улам томруулж ирсэн байдаг. Эдгээр сонирхлынх нь эсрэг Засгийн газар либералчлах бодлогыг хэрэгжүүлж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлүүд нь нийслэлийн, төр захиргааны байгууллагын өмнө үйл ажиллагаагаа бүрэн хариуцаж явах ёстой гэдэг байр суурийг илэрхийлсэн нь зарим хүмүүсийн уур бухимдлыг хүргэсэн байхыг үгүйсгэхгүй.
| Д.Амарбаясгалан: Х.Нямбаатар хотод нэг төрлийн БЭТ хэлбэрээр ажиллана |
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
"Судалгаа авъя" гэж хаалгыг нь онгойлгуулаад утсыг нь авч зугтжээ
2026-01-30 17:39:24
Долоон настай эмэгтэй хүүхэд 13 давхраас унаж нас баржээ
2026-01-30 17:12:36
Нийслэлээс зарлаж буй тендерт ажлын бэлтгэл хангахтай холбоотойгоор урьдчилгаа төлбөр олгоно
2026-01-30 16:47:58
Вьетнам улсад ямааны мах нийлүүлж эхэллээ
2026-01-30 16:00:02
Хөнгөвчлөх тасгийн сувилагч цалингаасаа салах ёс гүйцэтгэх өрөөнд зул бэлддэг
2026-01-30 15:41:47
Б.Солонго томчуудын мэдээллийг устгуулахаар ₮2.2 тэрбумын гэрээ хийжээ
2026-01-30 14:51:26
Хамтран амьдрагчийнх нь дансаар төлсөн мөнгийг тооцохгүйгээр нэхэмжлэл гаргажээ
2026-01-30 14:06:17
Багш, эмч нарын цалинг нэг гараараа нэмж, нөгөө гараараа буцаагаад авчихсан гэв
2026-01-30 13:34:52
Ч.Отгочулуу Монгол Улсын өрсөлдөх чадварыг таван улсаар урагшлуулах үүрэг хүлээлээ
2026-01-30 13:18:00
Цаг агаар хүндэрсэн үед дархан цаазат болон байгалийн цогцолборт газарт мал бэлчээрлүүлж болно
2026-01-30 12:59:04
2026-01-30 11:31:35
Жолооч ариун цэврийн өрөө орох хооронд автобусыг нь хулгайлжээ
2026-01-30 10:33:43
2026-01-30 10:29:18
Д.Тогтохсүрэнг үргэлжлүүлэн хорьж, мөрдөнө
2026-01-30 10:27:30
Ирж буй хавар цаг агаар ямар байх вэ
2026-01-30 10:21:10
2026-01-30 09:32:43
2026-01-30 09:21:35
2026-01-30 09:16:28
2026-01-30 07:30:00