УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэв.
Тус байнгын хорооны хуралдаанаар санал хураалт явуулахад гишүүд санал нэгтэйгээр Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзжээ. Яагаад хүлээн авах боломжгүй талаар тайлбарласан гишүүдийг байр суурийг хүргэе.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "УИХ-аас нэр дэвшигчийн болон томилгооны сонсголыг явуулан албан тушаалтнууд тухайн ажилд томилогдох эрх зүйн болон бусад ур чадвартай эсэхийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг томоохон дэвшлийг хийсэн. Энэ бол УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн гол үр дүн. Үүний үр дүнд Хүний эрхийн Үндэсний Комисс, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг нээлттэй сонсгол хийсний дараа томилсон.
Олон нийтийн төрөөс хүсэн хүлээдэг гол зүйл бол шүүхийн шударга ёс, шүүх хараат бусаар зөвхөн хуульд захирагдан ажиллах юм. Тийм учраас Үндсэн хуулийн цэц болон бусад төрийн албан тушаалтнуудад тавигдах шаардлагын нэг нь нээлттэй сонсголын үр дүн байх учиртай. Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна. Бид ард түмний мэдэх эрх, нээлттэй мэдээлэл авах эрхийг хүндэтгэх ёстой" гэв.
УИХ-ын гишүүн Н.Энхболд "Албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулах нь нэр дэвшиж байгаа хүмүүс боловсрол, ажил мэргэжил, туршлага, мэдлэг ур чадвар, ёс зүй болоод хуульд заасан бусад шаардлагад нийцэж буй эсэхийг нээлттэй хэлэлцэх бөгөөд энэ нь олон нийтийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн процесс. Энэ нь шийдвэр гаргах эцсийн үйл ажиллагаа биш гэдгийг тодотгосон" хэмээн тайлбарлав.
Тодруулбал Цэцийн гишүүн, дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, орлогч прокурорын нэр дэвшигчид сонсгол явуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлжээ.
Цэцийн уг дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс 15 хоногийн дотор хэлэлцэн, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилжээ.
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг Г.Баясгалан даргалсан бол Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын гишүүн оролцсон байна.
| Албан тушаалтны томилгооны сонсгол явуулах нь олон нийтийн нээлттэй мэдээлэл авах эрх гэж үзэв |
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
2025-12-15 09:32:08
2025-12-15 17:02:17
Ханиад хүндэрсэн 1962 хүүхэд эмнэлэгт хэвтэж байна
2025-12-15 15:50:21
Нийслэл 14400 байр, барилгыг дулаанаар найдвартай хангаж байгаа гэв
2025-12-15 15:44:30
Амиа алдсан Атиензагийн охин: Бид ээжийгээ алдсан ч, Монголоос 1000 ээжийг олж авлаа
2025-12-15 15:33:16
Хангайн нурууны өвөр бэл, говийн өмнөд хэсгээр +3 хэм хүрч, дулаарна
2025-12-15 14:36:30
"Говь" ХК-ийн менежерийн хахуульд авсан ₮10 саяыг улсын орлого болголоо
2025-12-15 13:56:46
"О.Осоржамаагийн задлан шинжилгээний хариу гарахаар нас барсан шалтгаан тодорхой болно"
2025-12-15 13:18:50
Эр үхрийн үнэ Сүхбаатар аймагт хамгийн өндөр буюу ₮2.6 сая байна
2025-12-15 12:54:47
Дараах 18 газрыг нээлттэй хувьцаат компани болгоно
2025-12-15 12:16:26
Бусдын эгэм рүү хэдэнтээ хутгалж хөнөөчхөөд, булаацалдаж байгаад хатгачихсан гэж маргажээ
2025-12-15 11:42:12
Их дээд сургуулийн багш нарыг судалгааны тендерт оролцох боломжоор хангаж баталгаанаас чөлөөлнө
2025-12-15 11:13:43
Гадаад паспортыг авга, нагац, үеэл нь төлөөлж авах боломжтой боллоо
2025-12-15 10:53:30
Ким Жон Ун ОХУ-аас эргэж ирсэн цэргүүдээ сайшаалтайгаар хүлээн авлаа
2025-12-15 10:48:06
Төв гандангийн 14 барилга, 3 хаалгыг улсын төсвөөр "гэрэлтүүлсэн"
2025-12-15 10:45:19
2025-12-15 10:05:57
2025-12-15 09:32:08
2025-12-15 09:26:01
2025-12-15 09:16:42
Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2025-12-15 07:51:44
Aрхи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэнэ
2025-12-15 07:50:02
ЦАГ АГААР: Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2025-12-14 13:32:51
"Алтан цом"-ын сүүлийн барилдаан өнөөдөр 14.30 цагт эхэлнэ
2025-12-14 13:23:18
Талийгаач Террил Атиензагийн охин: Монголын ард түмэн бидэнд гайхалтай өрөвч, сайхан сэтгэлийг үзүүлж, ээжийг минь өөрийнх нь нэг мэт хүлээн авсан
2025-12-14 13:18:05
ӨВЛИЙН ТЭРГҮҮН УЛААГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН УЛААГЧИН МОГОЙ ӨДӨР
2025-12-14 01:38:43