УИХ-ын Хууль зүйн Байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Г.Ганболд "Албан томилолтоор Швейцар улс руу явахаар болсон тухайгаа Үндсэн хуулийн цэцэд мэдэгдсэн тул дунд суудлын хуралдаан 2023 оны есдүгээр сарын 26-нд хуралдаж, 05 дугаар дүгнэлтийг гаргасан байна" гэв. Тэрбээр Цэцийн 05 дугаар дүгнэлтийг уншиж танилцууллаа.
Тодруулбал Цэцийн гишүүн, дээд шүүхийн шүүгч, улсын ерөнхий прокурор, орлогч прокурорын нэр дэвшигчид сонсгол явуулахаар заасан нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн зарим заалтыг түдгэлзүүлжээ.
Цэцийн уг дүгнэлтийг дараагийн чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс 15 хоногийн дотор хэлэлцэн, хариу ирүүлэхийг УИХ-д уламжилжээ.
ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг Г.Баясгалан даргалсан бол Ш.Солонго, Г.Туулхүү, Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар нарын гишүүд оролцсон байна.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ш.Раднаасэд нар дээрх дүгнэлтийг хүлээн авч, хуулиудын холбогдох заалтуудыг Үндсэн хуульд нийцүүлэн томьёолж, өөрчлөх нь зүйтэй гэдэг байр суурь илэрхийлж, Цэцийн есөн гишүүний гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилох зохицуулалттай. Ингэхдээ санал болгож буй байгууллагууд нь тус бүрдээ томилгооны сонсгол зохион байгуулдаг байх асуудлыг судалж, хууль тогтоомжийг нийцүүлэх талаар хэлж байв.
Харин Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Сүхбаатар, Д.Ганбат, Б.Энхбаяр нар Улсын Их Хурал Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн авахгүй байх нь зүйтэй гэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг "Сонсгол бол шийдвэр гаргах үйл явц биш. Нээлттэй сонсгол нь олон нийтийн мэдэх эрхийг хангах механизм, ардчиллын хамгийн чухал шинжийг илэрхийлдэг чухал процесс байхад Цэц дүгнэлтдээ сонсгол нь шийдвэр гаргах үйл явц хэмээн үзсэн" байгааг тайлбарлалаа.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Хэдэн албан тушаалтан, байгууллагын хооронд яриа хөөрөөгөөр хийгддэг байсан томилгоог нээлттэй сонсголоор нийтэд танилцуулж, мэдээллээр хангаж зөвшилцөөд, олон нийтийн оролцоог ханган, хяналтыг бүрдүүлж буйгаараа дэвшил болсон. Үүн дотор шинээр томилогдох, дахин томилогдох гэдэг нөхцөлийг л ялгах, тодруулах шаардлага бий гэж үзэж байна” гэв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Томилгооны сонсгол нь томилогдоогүй, нэр дэвшигчдийг оролцуулан нийтэд танилцуулах, олон нийтийг мэдээллээр хангах зорилгоор явагддаг учраас аливаа нэг албан тушаалтан, байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдалд нөлөөлөх агуулга байхгүй" хэмээн хэллээ.
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр хэлэлцэж буй дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн юм.
Тэрбээр “Төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох эрхээ эдэлдэг. УИХ нь ард түмний засаглах эрхийг хэрэгжүүлдэг, ард түмний төлөөллийн дээд байгууллага. Тэр утгаараа ард түмэнд нээлттэй, ил тод, ойлгомжтой байдлаар ажилладаг засаглал юм. Г.Занданшатар даргатай энэ УИХ Монголын парламентын түүхэнд нээлттэй, ардчилсан, ил тод байдлыг хангах чиглэлээр хувьсгал, өөрчлөлтийн шинжтэй алхмуудыг хийж байгааг бүгд мэдэж байгаа. Тэдгээрийн нэг нь нээлттэй, томилгооны сонсгол” хэмээгээд хэд хэдэн томилгооны сонсголын талаар жишээ дурдав.
Хаалттай байдлаар явуулдаг үе үеийн томилгоо нь шударга ёсыг өмчилдөг, “хонгил үүсдэг”, өрсөлдөгчөө намнадаг дэглэм тогтоосон бөгөөд энэ УИХ үүнийг нураахын төлөө хүчтэй бодлого явуулсан. Үүний үр дүнд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталсан. Энэ хүрээнд Улсын Их Хурлаас томилогддог 40 гаруй албан тушаалтан нээлттэй сонсголоор ордог болсон. Үүнийг Үндсэн хуулийн зөрчил гэх нь Монгол Улсын парламентын ил тод байдлыг хязгаарлах үйлдэл гэж үзэж байна гэв.
Ингээд Цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороо хүлээн зөвшөөрөх боломжгүй хэмээн үзсэн санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.
Цэцийн гишүүн, шүүгч, ерөнхий прокурорт нэр дэвшигчийн сонсгол явуулах нь Үндсэн хууль зөрчсөн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй |
2025-02-07 16:32:08
2025-02-07 14:15:48
2025-02-07 11:34:47
2025-02-07 16:58:27
2025-02-07 16:52:16
2025-02-07 16:32:08
2025-02-07 16:09:52
2025-02-07 16:08:42
2025-02-07 15:51:18
2025-02-07 15:29:22
2025-02-07 14:54:50
2025-02-07 14:47:55
2025-02-07 14:15:48
2025-02-07 13:44:01
2025-02-07 13:17:54
2025-02-07 12:59:44
2025-02-07 11:34:47
2025-02-07 11:32:12
2025-02-07 11:14:47
2025-02-07 10:37:01
2025-02-07 10:17:57
2025-02-07 10:14:48
2025-02-07 09:49:31
2025-02-07 09:37:17
2025-02-07 09:12:59
2025-02-06 17:45:56
2025-02-06 17:36:41
2025-02-06 17:14:19
2025-02-06 16:38:15
2025-02-06 16:26:25
2025-02-06 16:20:08
2025-02-06 15:51:06
2025-02-06 15:17:31
2025-02-06 14:55:58
2025-02-06 14:36:21
2025-02-06 14:16:57
2025-02-06 13:39:49
2025-02-06 12:53:01
2025-02-06 12:33:14
2025-02-06 11:59:45
2025-02-06 11:15:03
2025-02-06 10:50:49
2025-02-06 10:35:53
2025-02-06 10:22:46
2025-02-06 10:08:38
2025-02-06 09:59:04
2025-02-06 09:35:57
2025-02-06 09:23:51
2025-02-06 09:13:02
2025-02-06 08:05:00
2025-02-06 08:00:00