Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Орхон аймагт ажиллаж байна. Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр хийгдэж буй 260 айлын орон сууцны хорооллын барилгын ажлын явцтай танилцлаа.
Уг төслийг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртын гол багийн 1,8 га талбайд Орхон аймаг болон “Эрдэнэт” үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд 27,4 тэрбум төгрөгөөр 5 блок 260 айлын орон сууц төслийг 2021-2023 онд хэрэгжүүлж байна. Барилгыг ашиглалтад оруулах комисс 2023 оны долдугаар сарын 07-ны өдөр В,D блок болох 104 айлыг ашиглалтад хүлээж авчээ. С блок нь 80 хувийн гүйцэтгэлтэй, А блок нь 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд 2023 оны арванхоёрдугаар сард ашиглалтад орох аж.
Аймгийн ИТХ-аар батлагдсан “Орлогод нийцсэн орон сууцны журам”-ын дагуу 186 айлын орон сууцыг нэг м.кв-ыг нь 1.952.000 төгрөгөөр худалдах, 70 айлын орон сууцыг дахин төлөвлөлт болон түрээслэх нөхцөлөөр иргэдэд олгоно. Цаашдаа Эрдэнэт хотод 10 байршилд 7000 айлын орон сууц барихаар төлөвлөжээ. Мөн Эрдэнэт хотын бохирын гуравдугаар коллекторын бүтээн байгуулалтын ажлын явцыг энэ үеэр Орхон аймгийн удирдлагууд танилцуулав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны тавдугаар сард Орхон аймагт ажиллах үеэр орон нутгийн удирдлага, иргэдээс тавьсан санал, хүсэлтийн дагуу хийгдэж буй ажил юм. Ариутгах татуургын 3-р коллекторын төв шугам татах ажлын 1-р үе шат зураг төсөл боловсруулалт хийгдэж, 2022 оны есдүгээр сараас ажлаа эхлүүлжээ. Одоо 50 хувьтай үргэлжилж байна. Уг өргөтгөл шинэчлэл хийгдсэнээр Эрдэнэт хотын дэд бүтэц сайжирч, гэр хорооллыг орон сууцжуулах төлөвлөлтүүд хэрэгжих бодит боломж бүрдэнэ.


| ЭРДЭНЭТ ХОТЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТӨӨР 7000 АЙЛЫН ОРОН СУУЦ АШИГЛАЛТАД ОРНО |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31