Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Парламентын гишүүн, Зэвсэгт хүчний сайд Жэймс Хийппи 2023 оны есдүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын үеэр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хийппи, тус улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Фиона Блит болон албаны бусад төлөөлөгчдийн хамт өчигдөр Батлан хамгаалах яаманд зочилж, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяртай албан ёсны уулзалт хийлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд анх удаа, Монгол Улс, ИБУИНХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн босгон дээр айлчлан ирж буйд баяртай байгаагаа уламжлаад, энэхүү айлчлал нь хоёр улсын харилцаа, тэр дундаа батлан хамгаалах, цэргийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түүхэн ач холбогдолтой айлчлал болж байна гэдгийг онцолсон.


Мөн “Батлан хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн хүрээнд хоёр улсын Батлан хамгаалахын харилцаа, цэргийн хамтын ажиллагаа олон чиглэлээр өргөжин хөгжиж байгааг тэмдэглээд, цаашид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, цэргийн боловсрол, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ.
ИБУИНХУ-ын Зэвсэгт хүчний сайд Жэймс Хийппи Монгол Улсад айлчлан ирсэндээ сэтгэл өндөр байгаагаа хариу илэрхийлж, Батлан хамгаалах, цэргийн харилцаа, хамтын ажиллагааны санал санаачилгуудыг бүрэн дэмжиж байгаа бөгөөд цаашид идэвхжүүлэх, олон чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой гэдгийг тодотгов.


| Монгол, Их Британи улс цэргийн боловсрол, боловсон хүчний чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар санал нэгдлээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31