УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.
Энэ үеэр яллагдагч Б.Ганхуягийн даралт унаж, цус харвалтын эхний шинж илэрч байгаа учраас цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг түүний өмгөөлөгч Ц.Ганцэцэг гаргав.
Өмгөөлөгч Ц.Ганцэцэг хэлэхдээ "Миний үйлчлүүлэгчийн биеийн байдал есдүгээр сарын 23-наас муудаж, улмаар есдүгээр сарын 25-нд эмнэлгийн тусламж авч эхэлсэн.
Иймд таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг есдүгээр сарын 27-ны өдөр нотлох баримтын хамт шүүхэд хүргүүлсэн байгаа.
Даралт унах, бөөлжих, халуурах, толгой эргэж, толгой хавагнах нөхцөл байдалтай байсан. Иймээс өмгөөлөгчийн зүгээс хүсэлт тавьж, эрүүл мэндийн тодорхойлолт авсан.
Мөн зарим нэгэн шинжилгээний хариу гарсан байгаа. Нойр булчирхайн үрэвслээс шалтгаалан даралт унасан байж магадгүй гэх оношийг эмч нар тавьж байгаа. Тиймээс миний үйлчлүүлэгч эмнэлэгт хандаж, нарийн мэргэжлийн эмчид үзүүлж өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалуулах шаардлагатай байна" гэлээ.
Мөн тэрбээр "Миний үйлчлүүлэгч арав дахь сардаа цагдан хоригдож байгаа. Анх цагдан хоригдохдоо цоо эрүүл байсан.
2023 оны хоёрдугаар сард гарсан эрүүл мэндийн тодорхойлолтоор ямар ч өвчин эмгэггүй байсан бол удаан хугацаанд цагдан хоригдсоноос үүдэн биеийн байдал доройтож байна.
Даралт унасан, цус харвалтын эхний шинж байна гэж эмч нар үзэж буй. Шинжилгээний хариунаас харахад цусны улаан эс нь ихэссэн нөхцөл байдалтай байгаа. Цаашид эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай.
Ийм учраас эрүүл мэндээ хамгаалах нөхцөл бололцоог хангаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлт гаргав" хэмээн хэллээ.
| "Миний үйлчлүүлэгч Б.Ганхуягт цус харвалтын эхний шинж илэрч байгаа тул цагдан хориог өөрчлөх хүсэлтийг гаргаж байна" |
2026-05-25 11:39:19
2026-05-25 08:50:00
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03