-Б.Махбал ямар үндэслэлээр суллагдсаныг Шүүгч С.Өлзий-Отгон, прокурор Б.Чинбилэг нараас асуу!-
Алуурчин Б.Махбалыг хугацаанаас нь 3 жил, 6 сар, 1 хоногийн өмнө суллажээ. Маш муухай шийдвэр. Гэхдээ Монгол Улсын Шүүхийн тогтоол. Үүнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын удирдлагыг буруутгаад байгаа нь харин сонин санагдлаа. Тэр бол шүүхийн шийдвэрийг биелүүлдэг газар. Суллах захирамжийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өлзий-Отгон гаргалаа. Хэн, хэн энэ шийдвэрийг гаргасныг Шүүгчийн захирамжаас харна уу.
.jpeg)

Шүүгчийн захирамжид дурдсанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 210 дугаартай зарлигаар Б.Махбалын эдлээгүй үлдсэн хорих ялын 25 хувь буюу 1 жил 11 сар 21 хоногийг уучилжээ. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд ялсан У.Хүрэлсүх нь 2021 оны 6 дугаар сарын 25-нд Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн байдаг. Тэгэхээр өмнөх өдөр нь Х.Баттулга Б.Махбалыгаа бүрэн эрхийнхээ хүрээнд зарлигаар уучилжээ. Мөн энэ зарлигаасаа 3 хоногийн өмнө 177 дугаартай зарлигаараа Монгол Улсын иргэн болох хүсэлтээ 2021 оны 3 дугаар сарын 31-нд гаргасан Бату буюу БНХАУ-ын иргэн Зодовзав овогтой Үнэнбатыг Монгол Улсын иргэн болохыг зөвшөөрсөн байдаг юм. Энэ мэтчлэн Ерөнхийлөгчийн тамгаа дараагийн Ерөнхийлөгчид гардуулан өгөх торгон мөчид ам мөлтөс ямар ямар шийдвр гаргасан бол гэдгийг иргэд бид мэдэх эрх байдаггүй нь харамсалтай ч эхнээсээ ийнхүү үйл баримтаар мэдэгдэж эхэлж байна.
Алуурчин Б.Махбалын хувьд биеэр 5 жил 1 сар 3 хоногийн хорих ял эдэлж, “шагналын” 9 сар 20 хоног, Ерөнхийлөгчийн зарлигаар уучлал үзүүлсэн 1 жил 11 сар 21 хоног гээд бүгд 7 жил 10 сар 14 хоногийн ял эдэлж 3 жил 1 сар 16 хоногийн ял эдлээгүй үлдсэн байна. Иймд эдлээгүй үлдсэн ялаас хугацаанаас өмнө суллах шийдвэрийг шүүх гаргажээ. Шүүгчийн захирамжаас харахад “Б.Махбал гэмт хэргийн улмаас бусдад төлөх өр төлбөргүй, зан байдлаараа нийтэд аюулгүй болсноо нотлон харуулж ял эдлэх хугацаандаа сахилгын ноцтой зөрчил гаргаж байгаагүй, хуульд оногдуулсан ялын зохих хувийг эдэлсэн байх тул Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Прокурорын тухай хууль зэрэг хуулиудын холбогдох заалтуудын дагуу прокурорын дүгнэлт гаргасан гэдгээ уг шүүх хуралд оролцсон прокурор Б.Чинбилэг гаргажээ.
Мөн шүүх хоригдлын ял эдэлсэн байдлын талаарх дүгнэлтэд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 1052 дугаартай магадлалд дурдсанаар “…гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг баримтын хэмжээнд 184.000.000 төгрөг, 20 000 ам.доллар нөхөн төлсөн” гэсэн байна. Түүнчлэн “Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 427 дугаартай шүүгчийн захирамжаар “эвлэрлийг баталж хоригдол Б.Махбалаас 125 сая 500 мянган төгрөг гаргуулж иргэн У.Өнөрцэцэгт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Б.Махбалд холбогдох ялтны хувийн хэрэгт авагдсан төлбөрийн баримтуудаар дээрх мөнгийг төлж барагдуулсан нь тогтоогдсон аж.
Ийнхүү Б.Махбал суллагджээ.
НИЙТЛЭЛЧ: У.Оргилмаа
| “Алуурчин” Б.Махбалыг Ерөнхийлөгч Х.Баттулгын 210 дугаар зарлигаар уучилжээ |
2026-03-20 15:48:34
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
УИХ-ын чуулган ирц хүрээгүй тул эхлээгүй байна
2026-03-19 10:56:23
Өдөртөө ялимгүй хур тунадас орно
2026-03-20 21:54:27
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно
2026-03-20 21:48:20
2026-03-20 17:06:15
Эхнэрийнхээ компанид давуу байдал олгосон даргад ял оноолоо
2026-03-20 17:00:53
Сэрэмжлүүлэг: Хөвсгөл аймагт бага насны хүүхдийг 17 настай хүү хүчирхийлжээ
2026-03-20 16:50:09
Тив, дэлхийн найман удаагийн аварга Ц.Отгондалайн хүү МУ-ын рекордыг шинэчиллээ
2026-03-20 16:44:40
Гуравдугаар сарын 25-наас ихэнх нутгаар цас орж, шуурна
2026-03-20 16:19:12
2026-03-20 15:48:34
Эверестийн оргилд анхны авиралтын түүх бүтээсэн Н.Жуков МУГТ боллоо
2026-03-20 14:40:10
2026-03-20 14:31:47
Чансаа өндөр 4 бөхийн халз барилдаан болно
2026-03-20 14:17:02
Автобусны жолооч Ц.Батбаяр хүүхдийн хаясан утсыг олж өгчээ
2026-03-20 13:39:31
Жолоодох эрхийн үнэмлэхгүй иргэн "Мустанг" мотоциклоор хүн мөргөжээ
2026-03-20 13:36:26
2026-03-20 13:05:57
П.Сайнзориг улс төрчид контентоо бүүстлэхгүй байх зохицуулалт санаачиллаа
2026-03-20 12:55:31
Сургуулийн гал тогоонд уурын жигнүүр шатаж, 800 хүнийг утааны бүсээс гаргажээ
2026-03-20 12:39:05
Гэр шатаж 67 настай эмэгтэй 90 хувь түлэгджээ
2026-03-20 10:42:59
Иргэн Х.Н долоон монгол эмэгтэйг хуурч гадаад руу гарган биеийг нь үнэлүүлжээ
2026-03-20 10:27:53
Хоногт 250 метр.куб лагийг хатаан, шатаах хүчин чадалтай цэвэрлэх байгууламж барина
2026-03-20 10:09:27
Хүүхдийн тэтгэмжийн 5.288.000 төгрөгөөс зайлсхийсэн иргэнд шийтгэл ногдууллаа
2026-03-20 09:47:29
Улаанбаатарт 7 хэм дулаан байна
2026-03-20 07:27:52
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-03-20 07:26:31