Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан өчигдөр болсон. Энэ үеэр ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин "Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай.
Хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой" гэсэн үгийг индрээс хэлсэн юм.
Энэ нь Монголын парламент ямар хууль тогтоомж батлахаа ОХУ-тай зөвшилцөхөөр болсон уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлж буй.
Энэ талаар УИХ-аас тодруулахад "Аливаа хууль тогтоомж батлахдаа ОХУ-тай зөвшилцөх асуудал байхгүй. Тусгаар улс шүү дээ" хэмээв.
Харин Олон улс судлаач П.Наранбаяр "Парламент хоорондын бүлгэм гэж байдаг. Хоёр улсын найрамдалт харилцааг өргөжүүлэх зорилготой бүлгэмүүд гэж бий. Жишээлбэл Монгол, Японы парламентын бүлгэм гэхэд хоёр талынх нь гишүүд оролцож, хоёр улсынхаа харилцааг ярилцдаг ч гэх юм уу.
Харин хоорондоо байнгын ажиллагаатай комисс байгуулж байхыг анх удаа харж байна. Монгол Улс нэг хүнээс хамаарахгүй институт буюу парламентын тогтолцоог сонгосон улс. Гэтэл бодлого шийдвэр гаргадаг, хууль тогтоодог гол байгууллага парламент нь өөр улстай хамтарсан комисс байгуулж ажиллах нь дэмжих зүйл биш гэж харж байна.
Ямар нэгэн шахалт шууд парламентын түвшинд орж ирэх магадлал өндөр болж байна. Өмнө нь Засгийн газрын түвшинд Ерөнхийлөгч гэдэг институт руу ч юм уу орж ирээд парламент дээр зогсдог байсан. Гэтэл одоо парламент нь ийм болчихоор асуудалтай" гэдгийг хэллээ.

| П.Наранбаяр: Монгол, ОХУ-тай хамтарсан Комисс байгуулснаар парламентын түвшинд шахалт орж ирэх магадлал өндөр боллоо |
2026-05-25 11:39:19
2026-05-25 08:50:00
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
Нас барсан иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг хэрхэн авах вэ
2026-05-25 13:15:51
ЭКСИМ үндэсний нэгдсэн холбоо эмэгтэй бизнес эрхлэгчдийг хамтран дэмжиж байна
2026-05-25 12:34:19
2026-05-25 11:39:19
2026-05-25 10:39:30
Зайсан, Арцатын аманд 1954 оноос амьдарч байгаа иргэдэд газрыг нь эзэмшүүллээ
2026-05-25 10:00:00
Сэтгүүлч Л.Баяржаргалд хилийн хориг тогтоолоо
2026-05-25 09:40:00
2026-05-25 09:30:00
СДМЭХ эмэгтэй бизнес эрхлэгчдэд брэндээ үнэгүй танилцуулах боломж олгож байна
2026-05-25 08:50:00
2026-05-25 08:50:00
Улаанбаатарт өнөөдөр 23 хэм дулаан байна
2026-05-25 07:39:42
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
2026-05-25 07:36:02
Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, тариаланчдаа дэмжиж ажиллана
2026-05-24 14:19:08
БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг Монголчуудад зориулсан хууль бус мөрийтэй тоглоомын сайтыг илрүүлжээ
2026-05-24 10:29:38
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно
2026-05-24 09:08:06
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна
2026-05-24 08:52:47
Улаанбаатарт 15 хэм дулаан байна
2026-05-24 08:50:03